Н.Анужин: Жингээ хасахын тулд гурилан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй

Бодибилдинг фитнессийн тив, дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.АНУЖИНТАЙ ярилцлаа.

Тэрбээр амаржаад сар болсныхоо дараа төрөхийн өмнөх жиндээ орж, охид бүсгүйчүүдийг алмайруулаад байгаа нэгэн юм.

-Бодибилдинг фитнессийн сонирхогчдын дэлхийн аваргаас алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээнд өрсөлдөхийн өмнө шантарсан гэсэн. Тэр үед өөрийгөө хэрхэн зоригжуулж байв?

-Тэмцээний өмнөх долоо хоног тамирчдын хувьд их чухал үе байдаг. Яг тэр долоо хоногт манай хүү хатгаа тусчихсан. Дөнгөж ой гаруйтай хүүхэд хатгаа тусахаар их хүнд байсан. Тэмцээний өмнөх долоо хоногт нүүрс усаа хасах хэрэгтэй учир зөвхөн тахианы цээж мах иддэг. Гэтэл тэр үед хүүхэд өвдөж, би ч гэсэн халуураад их хэцүү байснаас шантарсан. Гэхдээ тэмцээнд оролцохын тулд маш их хичээсэн болохоор үзэгчийн суудалд суух харамсалтай байсан юм. Тиймээс эцсийг нь хүртэл зүтгэж, хичээсэн. Би өдөрт зургаан цаг бэлтгэл хийдэг. Олон цагийн бэлтгэл сургуулилтыг дэмий өнгөрүүлж болохгүй шүү дээ. Тэр үед хань, ээж хоёр минь их дэм болсон. Бид гурав хүүгээ ээлжилж харж асардаг байсан.

-Төрсний дараа хэдэн сартайгаас бэлтгэл хийсэн бэ?

-Хүүгээ зургаан сар хүртэл хөхөөрөө хооллосон. Тэгээд долоон сартайгаас нь хөхнөөс гаргасан. Учир нь, бодибилдингийн тамирчид тодорхой хэмжээнд уураг, амин дэм хэрэглэх хэрэгтэй болдог. Мэдээж эдгээр нь химийн гаралтай учраас хүүхдээ хөхүүлж буй үед хэрэглэх хориотой. Тэмцээний бэлтгэлийг зургаан сар гаруй хугацаанд хийсэн.

-Бие давхар байхдаа дасгал хөдөлгөөн тасралтгүй хийж байв уу?

-Эхний гурван сар дасгал хөдөлгөөн хийхгүй учир нь ураг эндэх аюултай байдаг. Жирэмсний дөрөв дэх сартайгаас эхэлж, хөнгөн дасгал хөдөлгөөн хийж болдог. Жирэмсний үед дасгал хийх нь илүүдэл жинтэй болохоос урьдчилан сэргийлж, эхийг өөрөөрөө төрөх боломжийг олгодог юм.

ууц биш бол та хэдэн кг жин нэмсэн бэ?

-16 кг нэмсэн. 45 хоног мөөг, далайн байцаатай давсгүй шөл уугаад хэвийн жиндээ орж чадсан. Тэгсэн хэдий ч илүүдэл жингүй хэрнээ булчингийн массгүй болохоор хүний бие махлаг харагдаад байдаг юм би лээ . Тэгээд булчингийн массдаа түлхүү анхаарч байгаад тэмцээний бэлтгэлдээ орсон.

-Та “Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хоол хүнс, бэлтгэлээ яаж тохируулах” сэдвээр лекц уншиж байсан. Ер нь жирэмсэн эмэгтэйчүүд хоол хүнсэндээ хэрхэн анхаарах нь зүйтэй вэ?

- Эмэгтэйчүүд жирэмсэн болмогцоо “Би жирэмсэн, их идэх хэрэгтэй” гээд ойлгочихдог. Би ч гэсэн анхандаа тэгж ойлгож байсан. Энэ буруу ойлголт. Жирэмсэн гэж бодоод их идэх биш эрүүл, зөв хооллох хэрэгтэй.

-Зөв хооллохын тулд юуг анхаарах вэ?

-Хамгийн түрүүнд гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж, ус уух хэрэгтэй.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (139.5.219.142)

    2017-11-22

    Хуц сарлаг Минь юугаа идэх чамд хамаагуй

  • hun (124.158.92.27)

    2017-11-22

    oo nogoo mangar anujin avgai geed bodood unshihgui baisan chin oor hoorhon huuhen baisan baina sh dee

  • Хөвсгөр хүү (46.101.72.68)

    2017-11-22

    Гурилан бүтээгдэхүүнээс татгалзая гэхээр хар талхнаас бас татгалзах уу, хивэгтэй боов гм.