БНСУ-д шувууны ханиад гарчээ

Өмнөд Солонгос улсад шувууны ханиадны H5N6 вирусийн халдвар тархсан талаар “Рёнхап” агентлаг мэдээллээ.

Пёнчан хотод өвлийн олимпын наадмыг гурван сарын дараа зохион байгуулах учраас халдварын тархалтыг цаг алдалгүй зогсоохоо БНСУ- ын Засгийн газар мэдэгдсэн байна. Аюултайд тооцогддог H5N6 вирусийн анхны тохиолдол тус улсын Гочан хот дахь нугасны фермд өнгөрсөн даваа гарагт бүртгэгдэж, шувууны махны тээвэрлэлтэд 48 цагийн хорио цээр тогтоожээ. Өмнөд Солонгост H5N6 вирусийн халдвар тэжээмэл амьтдаас гадна нүүдлийн шувуудад тархсан талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн юм. Тус улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас нийтэлсэн мэдэгдэлд H5 төрлийн вирусээс гадна мөн аюул багатай AI төрлийн шувууны ханиадны бусад төрлийн вирусийн тархалтыг хянах ажлыг эхлүүлэхээр болсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)