Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь

БСШУС-ын яамнаас ЕБС-ийн II улирлын сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчдын бага анги арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18 хүртэл амрах бол дунд, ахлах анги нэгдүгээр сарын 05-18 хүртэл амрах юм байна.

Харин хөдөө орон нутгийн хувьд бага анги арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11 хүртэл, дунд ахлах анги нэгдүгээр сарын 05-11 хүртэл амрахаар зохицуулсан байна.  Орон нутгийн сурагчдын хувьд III улирлын амралт нь цагаан сараар таардаг учраас долоо хоног илүү амардаг учраас II улиралд нийслэлийн сурагчдаас долоо  хоногоор дутуу амарч байгаа аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)