Хөгжлийн банк MNS/ ISO 37001:2017 Авлигатай тэмцэх ажлын менежментийн Тогтолцооны стандартыг нэвтрүүллээ

Монгол Улсын Хөгжлийн банк болон “ISO Mongolia” ХХК хооронд “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” үзэглэх ёслолын ажиллагаа боллоо.

            Санамж бичгийн хүрээнд Олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих “Авлигатай тэмцэх ажлын менежментын тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” стандартыг нэвтрүүлэх зорилготой юм.

            МУХБ тус стандартыг нэвтрүүлснээр авлигын эсрэг тогтолцоог бүрдүүлэх, авилгад өртөх эрсдэлийг бууруулах, Монгол Улсын олон улс дахь авлигын индексийг бууруулахад хувь нэмрээ оруулах түүнчлэн олон улсын төсөл хөтөлбөрт оролцоход давуу тал болох ач холбогдолтой. Мөн Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх менежментийн тогтолцоог нэвтрүүлж байгаа байгууллага болж байна.  

            “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог ханган, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэх талаар тусгайлан заасан билээ. 

ISO Mongolia байгууллага нь холбогдох хууль эрхзүйн баримт бичгийн хүрээнд Олон Улсын Стандартчиллын байгууллагаас гаргасан (ISO) менежментийн тогтолцооны дэвшилтэт шинэ стандартыг үндэсний болгож  Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.

Тус стандартыг олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO)  өнгөрсөн оны аравдугаар сард авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих зорилгоор “Авлигатай тэмцэх ажлын менежментийнтогтолцоо. Шаардлага ба  хэрэглэх удирдамж” ISO 37001:2016 стандартыг ­баталсан. Энэхүү стандартыг баталж гаргахдаа “Авлигын эсрэг стандарт ногоон гэрэл асаалаа” хэмээн Олон улсын стандартчиллын байгууллага тодотгон онцолсон билээ.

Энэхүү стандартыг үндэсний болгоход боловсруулалт хийж, Стандарт хэмжилзүйн газрын Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор MNS ISO 37001:2017 батлуулсан байна.

Авлига гэсэн  үзэгдэл нь дэлхий даяар тархан сөрөг үр дагавар учруулсаар байна. Энэ нь эдийн засаг, ѐс суртахуун, улс төрийн асуудлыг хамарч, сайн засаглалын хэм хэмжээг бууруулж, хөгжил дэвшилд саад болж, шударга өрсөлдөөнд гажуудал үүсгэдэг. Мөн авлига, хахууль нь шудрага ѐсыг уландаа гишгэж, хүний эрхийг боомилж, ард түмнийг ядууралд автуулдаг үзэгдэл юм.

Энэхүү стандарт нь авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагыг тогтоох,  хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах, хадгалах, бий болгох төдийгүй авлига үүсч болох бүх салбарт хэрэглэх бүрэн боломжтой төдийгүй авлигыг тодорхойлох, таних, урьдчилан сэргийлэх, эрсдлийг үнэлэхэд хэрэгжүүлж даган мөрдөж болох бөгөөд авлига үүсч болох бүх салбарыг авлигаас хамгаалах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршино.

Байгууллагын соѐлд авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоог төлөвшүүлэх нь маш чухал юм. Ихэнх улс оронд хувь хүнтэй холбоотой авилга, хахуулийн хэрэг өсөж, байгууллага болон хувь хүмүүс авилга, хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа өсөн нэмэгдэж байна.

ISO 37001 Авилгатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо нь олон улсын байгууллагуудад авилгатай хэрхэн тэмцэж энэ стандартчиллийг хэрэгжүүлэх мөн шударга ёс эрх тэгш байдал, болон ил тод байдлыг хэрхэн нийгэмд бий болгох тал дээр тусламж өгөх байдлаар хийгдсэн юм.

Microsoft компани энэхүү стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэхээ дэлхий нийтэд зарласан болСингапур, Перугийн засгийн газрууд аль хэдийн ISO 37001–г нийтийн хангамж үйлчилгээндээ хэрэгжүүлэхээр зөвшөөрөөд байгаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай