Тэйлор Свифт “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимжээ

Британийн “Vogue” сэтгүүлийн арванхоёрдугаар сарын нүүрийг загвар өмсөгч Адвоа Абоа чимсэн байна. Харин ирэх 2018 оны нэгдүгээр сарын дугаарыг нэрт дуучин Тэйлор Свифт чимжээ.Тэрбээр тус сэтгүүлийн нүүрэнд 12 төрлийн зураг авахуулжээ. Түүний зургийг тус сэтгүүлийн алдартай гэрэл зурагчин Мерт Алас, Маркуса Пигго нар авсан байна. Тэйлор Свифт 2018 оны хавар, зуны загварын цуглуулгын үеэр олонд танилцуулсан улаан өнгийн арьсан даашинзыг өмссөн нь олны анхаарлыг ихэд татжээ. Өдгөө 27 настай дуучин энэ онд “Reputation” хэмээх зургаа дахь бие даасан цомгоо гаргасан юм. Түүний шинэ цомог дэлхийн хамгийн их борлуулалттай цомгийн нэгээр тодроод байгаа юм.

 

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)