БОАЖЯ-ныхан хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэллээ

Жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ныг хүртэл дэлхийн 180 гаруй оронд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин манай улсын хувьд уг аянд 1998 онд нэгдсэн бөгөөд энэ жил “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардсан дэлхий нийтийн хөдөлгөөн билээ.

Тэгвэл БОАЖЯ-ны удирдлагууд болон нийт ажилтан, албан хаагчид дээрх аянд нэгдэж, “Цагаан тууз” зүүн, хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг идэвхи санаачлагатай оролцохыг уриаллаа. Цагаан тууз зүүх нь хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэсэн утгыг илэрхийлдэг юм.

Дашрамд дурдахад, дэлхийн бусад улс орнууд харин “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг “Өрх гэрийн амар амгалангаас дэлхий нийтийн энх тайван руу” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)