Шинэхэн ээж Ц.Намуунаагийн шинэ дүр төрх

Амтлаг жимснүүдийн нэг дуучин Ц.Намуунаа “Оддын академи” шоу нэвтрүүлгээр ням гараг бүрийн үдэш үзэгчидтэйгээ уулзаж байгаа. “Киви” хамтлагийн гишүүн, дуучин бүсгүй тачаангуй, эрхэмсэг дүр төрхөөрөө үзэгч, сонсогчдынхоо хайрыг татдаг. Харин “Оддын академи” шоуны продюсерийн үүрэгт ажил түүний нууцлаг басхүү ялдамхан төрхийг ил болгосоор байна.

Амаржаад удаагүй байгаа дуучин бүсгүйн хувцаслалт, имиж бүрдүүлэлт долоо хоног бүр үзэгчдийг алмайруулах боллоо. Учир нь нэвтрүүлгийн эхний дугаарт өмссөн “Michel & Amazonka” брэндийн даашинз түүний бие галбирыг улам тодотгож, эрхэмсэг, шийдэмгий басхүү тачаангуй харагдуулж байсныг онцлох нь зүйтэй. Урт, шулуун үс, энгийн хэрнээ анхаарал татахуйц будалт түүнийг энэ үдшийн эрдэнэ болгож байлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)