Улсын Их Хурлын гишүүд “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ

Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ныг хүртэл  тэмдэглэн өнгөрүүлдэг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдлээ.

 

Монгол Улсын хувьд энэ аяныг  “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриатай  тэмдэглэн өнгөргүүлж байгаа бөгөөд Улсын Их Хурлын дарга,  гишүүд,  Тамгын газрын ажилтнууд энгэртээ цагаан тууз зүүж, жендерт суурилсан хүчирхийлэлтэй  тэмцэхэд  олон нийтийг уриалж, хамтран ажиллаж байна.

 

 

Энэхүү аяны гол зорилго нь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аянд оролцогчид нь охид эмэгтэйчүүдийн эсрэг  үйлдэгдэж байгаа аливаа хүчирхийллийн  эсрэг хөдөлгөөнд нэгдэж хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэдгээ илэрхийлж, амлалт өгдөг байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • yaduus (74.96.154.56)

    2017-12-07

    Ene asuudal chuhal bolovch Ih Hurliin gishuud ingej showdaj suuh hereggui yu. Ta nariig iinhuu marzaganaj baih hoorond tsaana chini nuguu 49&-iig chini hulgaichuudad ni butsaaj uguh shiidveriig Elbegdorjiin nohoinuud gargasan bn. Ter ruu iluu anhaaraach ta nar..malnuud