Шаардлагатай газар нь автобусаа нэмээч, Хотын дарга аа!

Саяхны нэгэн орой 20.10 цагт автобусны буудал дээр бага ангийн бололтой хэдэн хүүхэд ийш тийш харан холхин зогсоно. Хааяахан хөлөөрөө газар товших агаад алгаа үрж чихээ дарж буйг харахад нэлээд даарсан бололтой. Ийм дүр зургийг нэлээд хэдэн өдөр Долоон буудлын автобусны зогсоолын орчимд харлаа. Хүүхдүүд Вокзал- Өвөрсогоот чиглэлийн автобус хүлээж байгаа нь энэ. Зуслангийн чиглэлд нийтийн тээврийн олон автобус зорчдог ч Өвөрсогоотын чиглэлд ганцхан учир ийн царай алдан даарч зогсдог байна. Зам хол учир суудлын автомашин хэртэй бол явахгүй. Явсан ч 1000- 1500 төгрөгөөр явдаг ажээ. Хүүхдүүд мөнгөгүй болохоор нийтийн тээврээ л хүлээхээс өөр аргагүй. Боломжтой нь суудлын машинд суучихдаг учир өндөр настан, хүүхдүүд л арга ядан хүлээдэг байна. Өвөрсогоотод амьдардаг иргэд нийтийн тээврийн чиглэл, автобусаа нэмүүлэх хүсэлт удаа дараа тавьсан ч одоо хүртэл арга хэмжээ аваагүй байна. Удахгүй ес эхэлж, хүйтний эрч чангарна. Тэр үед явгарах аюул тулгараад буй хүүхэд хөгшчүүлийг яах вэ. Уг нь сонин хэвлэл, радио телевизээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмсэн гэж мэдээлэх юм. Даанч хэрэгтэй газар нь анхаарал хандуулж унааныхаа тоог нэмж чадахгүй болохоор нийслэлийн иргэд хохирсоор байна. Болдогсон бол хотын даргыг энэ чиглэлд зорчоод үзээч гэж хүсмээр байна. Бүр хэнд ч мэдэгдэхгүй очвол бодит дүр зургийг харж болно. Энэ чиглэлд хэд хэдэн сургууль, цэцэрлэг байдаг учир автобус унааны асуудлыг хурдан шийдэх шаардлагатайг хотын дарга танд аминчлан дуулгаж байна.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • зочин (202.9.40.208)

    2017-12-11

    Зайсангийн Гранд мед рүү чиглэлд хэд хэдэн чиглэлийн автобус явдаг атлаа нөгөө талын ХААИСиар өгсдөг\Могул,Номуун\ чиглэлд автобус явахгүй юм, зогсоолын тэмдэг тавиад 2 сар боллоо, хэзээ явах вэ?Батболд даргаа?

  • Зочин (202.55.191.99)

    2017-12-10

    Өглөө ажилдаа явах гэхлээр Нисэх-7 буудал чиглэлийн автобус цагтаа ирэхгүй юм. Тэгсэн мөртлөө Нисэх рүү буудалд зогсохгүй хоосон яваад байх юм. Өглөө энэ чиглэлийн автобусыг цагт нь явуулдаг болгож өгнө үү

  • 33 (122.201.31.127)

    2017-12-10

    Balai yumnuud ugluu oroid ajil tarahaar zam haaj yavdagaa neg dugeert bolichih heregtei Daraa hotiin zahuudruu humuus yamar ih chiheldej yaj huleej yavj bgaag haraad harsanaa hiih heregtei

  • Зочин (112.72.15.78)

    2017-12-10

    Хотын дарга, менежер нараа энэ төв замаар явдаг хэдэн урт цэнхэр чинь хүнд үйлчлэх сэтгэл үнэн алга. Төв гудмаар цөмөөрөө нэг талдаа гарчихсан цувраад зарим хоосон явж байх юм. Мөн Буудлаас хөндий зогсоод хүнээ авахгүй явах юм.Хоорондын цагийг зохицуулж болохгүй юу. Нэг талдаа гарчихлаар замын түгжээг улам үүсгэх юмаа.

  • Zochin (66.181.183.198)

    2017-12-09

    Naad bizda nar chin yugaa meddeg yum songoson ulsuud uursrdduu l buruutai shuu dee