“Хилчин” хамтлаг шинэ дуучдаар бүл нэмлээ

Цэргийн гавьяаны одонт ХЦБДЧ-ын дэргэдэх “Хилчин” хамтлагт дуучин сонгон шалгаруулах гурван үе шаттай уралдаан тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээний сүүлийн шатанд шалгарч үлдсэн таван дуучны “Гала” тоглолт 2017 оны 12-р сарын 6-ны өдөр ХЦДБЧ-ын соёлын төвд болсон.

Тоглолтонд таван оролцогч гадаад болон “Хилчин” хамтлагийн дуугаар өрсөлдсөн юм. Тэмцээний дүн гарахад оролцогч Н.Энх-Амгалан 1-р байр, Г.Түвшинбаяр 2-р байр, О.Цэцэгмаа 3-р байр, Н.Баярчимэг 4-р байр, Г.Оюунболд 5-р байрт тус тус шалгаран үлдсэн.

Нэг болон хоёрдугаар байр эзэлсэн хоёр оролцогчийг “Хилчин” хамтлагийн дуучнаар ажиллах эрхийн бичгээр шагнасан бол удаах байруудыг эзэлсэн оролцогдыг “Хилчин” хамтлагтай хамтарсан 500 мянган төгрөгийн уран бүтээл хийх эрхийн бичгээр шагнаж урамшуулсан билээ.

Ийнхүү “Хилчин” хамтлаг залуу уран бүтээлчдээр хүрээгээ тэллээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)