Өнөөдөр "Зулын 25"-ны өдөр тохиож байна

Өнөөдөр зулын 25-ны өдөр тохиож байна. Энэ өдөр билгийн тооллоор өвлийн эхэн сарын 25 бөгөөд буддын шашин­тай бүх улс түмэн Богд Зонхо­вын их дүйцсэн өдөр буюу "Зулын 25" хэмээн тэмдэглэж заншсан.

Энэ өдөр сүсэгтэн олон түмэн мацаг барьж, зул өргөж, арван хар нүглийг тэвчин бие, хэл, сэтгэлээ ариусган буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни түм болж арвиждаг учиртай юм. Энэ өдөр их буян хураана гэсэн үг. Монголчууд зул өргөхдөө энэ ба хойтын буян, өөд бологсдын буянд зориу­лахын зэрэгцээ мал муулах­даа хүртэл сайн төрөл олохыг ерөөж зул өргөдөг заншил бий.

Энэ жилийн хувьд МБШТөв Гандантэгчэнлин Хийдийн Гунгаа ДацандЭнэтхэгийн Сэрамэ хийдийн аграмба Агваан Палжор "Тэгчэн сожон" буюу "Тэтгэн ариусгах" нэг өдрийн сахилийг сүсэгтэн олонд хүртээнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)