Алба хаагчид орон сууцны түлхүүрээ гардлаа

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бариулсан шинэхэн орон сууцаа хүлээн авлаа. Барилгын гүйцэтгэгчээр “Цамбагарав констракшн” ХХК ажилласан бөгөөд 12 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм.

Орон сууцны нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Баруун бүсийн төвийн захирагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Б.Алтанбадралт, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар оролцов.

Тус орон сууцанд Онцгой байдлын газрын 18 алба хаагч захиалгын дагуу орох бөгөөд Онцгой байдлын газар, барилгын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд заасны дагуу албаны мэдэлд 51 м.кв бүхий 2 байр, 6 автомашины багтаамжтай тавиулангийн /гарааж/ түлхүүрийг барилгын гүйцэтгэгч “Цамбагарав констракшн” ХХК-ний захирал Б.Энхболд Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданд хүлээлгэн өглөө гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)