"Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан “хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа санаачилсан “Хүүхэд нэг бүрийн төлөө” уриалгыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ талархан хүлээн авч, үе шаттай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд нийт ажилтнуудаас судалгаа авч судалгааны дүнгээр цаашид авах арга хэмжээг тодорхойлсон бөгөөд хэлтэс, албадын төлөөллөөс бүрдсэн 25 ажилтанд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг таниулах, хуульд заасан хүүхдийн өмнө эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлагын тухай ойлголт мөн бага насны хүүхдийг хүчирхийлэл, гадуурхалаас хэрхэн сэргийлэх талаар сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ сарын 7-ны өдөр зохион байгуулсан юм. Ажилтнуудын төлөөлөл дээрх сургалтыг өөрийн хэлтэс, албаны нийт ажилтнуудад сургалт явуулах замаар мэдээллээ хуваалцсан байна.

 Мөн хүүхдийн насны онцлогоос хамааран дархлаа сайжруулах, хорт утаанаас сэргийлэх, биеэс хорт утааг гадагшлуулах, сүү цагаан идээнээс кальци, хэрэгцээт бактерийг хангуулах зорилгоор доорх ажлыг зохион байгууллаа. Үүнд 0-1 насны 14 хүүхдэд 50 хоногийн аминдэмийн хэрэгцээг ханган, дархлааг сайжруулах, Д аминдэмийн дутагдлаас сэргийлэхээр “Монос фарм”-ын Poly Vite витамин, “Мон Сүү” ХХК-ний кальцитай сүү, бифидо тараг, бүтээгдэхүүний 6 өдрийн хэрэглээгээр хангах, 2-5 насны 106 хүүхдийг “Мон Сүү” ХХК-ний кальцитай сүү, бифидо тараг, хорхой ааруул бүтээгдэхүүний 9 өдрийн хэрэглээ болон, утаанаас хамгаалах маскны 3 сарын хэрэглээгээр хангах, 6-16 насны сургуулийн бага болон дунд ангийн 143 хүүхдэд “Мон Сүү” ХХК-ний кальцитай сүү, бифидо тараг, хорхой ааруул бүтээгдэхүүний 4 өдрийн хэрэглээ болон, утаанаас хамгаалах маск 3 сарын хэрэглээгээр хангасан нь агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө. Тус газрын хамт олон нийт байгууллагуудыг уг аянд нэгдэж, Нэгдүгээрт хүүхэд зарчимыг баримтлан хүүхэд нэг бүрийн төлөө бодитой ажил хийхийг уриалж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)