Бенжамин Нетаньяху: Йерусалим сүүлийн 3000 жилийн турш Израилийн нийслэл байсан

Нетаньяху Парис хотноо айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзжээ. Тэрбээр энэ үеэрээ, Палестин Улс энхтайванд хүрэхийн тулд бодит байдалтай эвлэрэх хэрэгтэйг онцолсон байна. Мөн Йерусалим бол сүүлийн 3000 жилийн турш Израилийн нийслэл байсан. Түүнээс бус өөр нэг улсын нийслэл хот байгаагүй гэдгийг ч мөн энэ үеэрээ мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Йерусалим хотыг Израилийн нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн. Харин энэ мэдэгдлийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд эрс буруутгаж байгаа юм. Цаашлаад Ойрхи Дорнодын нөхцөл байдал улам хурцадлаа гэсэн шүүмжлэл ч гараад байгаа юм. Арабын орнууд, АНУ-ыг гаргасан шийдвэрээ цуцлахыг шаардсаар байна. Өнгөрсөн бямба гарагт Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нарын шуурхай хуралдаан Кайр хотноо болж, хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд АНУ-ын энэ шийдвэр, бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгаж, эмх замбараагүй байдлыг гүнзгийрүүлж, үүний үр дүнд гэмгүй иргэд өртөж байгаа тухай мэдэгдсэн. Өчигдөр Палестины иргэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Иерусалим хотыг Израиль Улсын нийслэл хотоор хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг эсэргүүцэн, Иерусалим болон Израилийн эзэлсэн газар нутгуудад жагсчээ. Харин Иерусалимд томоохон хэмжээний мөргөлдөөн гараагүй. Израилийн эрх баригчид Иерусалимын аюулгүй байдлыг чангатгасан байна. Израильчууд Иерусалим хотыг нийслэлээ хэмээн үздэг бол 1967 оны дайнаас хойш Палестин улс зүүн Иерусалимыг өөрсдийн газар нутгийн нэг хэсэг хэмээн үзсээр ирсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Mongol (172.113.218.138)

    2017-12-13

    Mongolchuudiin medeld heden zuun jil baisan. Bas Osman, Persuudiin medeld ch bsn.