Раф Симонсыг шилдэг дизайнераар тодруулав

Лондонд “Fashion Awards 2017” ёслол болж оны шилдэг дизайнераар Раф Симонсыг тодруулжээ. Түүнээс гадна шилдгийн шилдгийг тодруулах өрсөлдөөнд Алессандро Микеле, Жонатан Андерсон, Мария Грация Кьюри, Фиби Файло нарыг дэвшүүлсэн юм. Ялагчийг Их Британийн Загварын зөвлөлийнхөн шүүн сонгожээ. Тэд Жонатан Андерсоныг Их Британийн шилдэг дизайнераар нэрлэсэн байна. Үүнээс гадна түүнд “Оны шилдэг аксессуар” гэх шагналыг гардуулжээ. Түүнчлэн Burberry-гийн хуучин ерөнхий захирал Кристофер Бейли Их Британийн загварын салбарт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсныхаа төлөө тусгай шагнал хүртсэн байна.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)