М.Зоригт: Багахан доромжлоорой, "Next stop"-ынхоон

Шинэ он ойртмогц янз бүрийн шалгаруулалттай шагнал, урамшууллын “хур бууж” эхэлдэг. Энэ удаа мөн салбар хэлтэс, жалга довны шилдгүүдийн ш а л г а р у у л а л т эхэлж, болсон болоогүй үзүүлэлтээр тэргүүлэгчдийг сонгож байна. Тухайлбал, Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Next Stop” ёслолын арга хэмжээний үеэр шагнал гардах магадлалтай хүмүүсийн жагсаалтад УИХ-ын гишүүн Д.Гантулга, С.Жавхлан нарын нэрийг дэвшүүлж, сонгон шалгаруулалтыг хийж эхэлжээ. Тэдний дотор УИХ- ын гишүүн, Зам тээврийн сайд асан “фото зурагчин” М.Зоригтын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлж байгаад мань эр эгдүүцэж “Багахан доромжлоорой, Next Stop” гэж твиттер хуудастаа жиргэсэн байна. АН-ын лидерүүдийн олонх нь улс төрөөс “жийгдэж”, “Бидний цөөхөн монголчууд” төслөө хэрэгжүүлэхээр хөдөө орон нутгаар голдуу ажилтай яваа экс парламентчийг ийнхүү “Нийгэм, улс төрийн топ залуу” номинацид нэр дэвшүүлсэн нь мань хүний эгдүүцлийг төрүүлсэн бололтой юм. Хэдийгээр улс төрийн амьдралаас хол тасархай болж, шийдвэр гаргах төвшинд хүрээгүй ч дараагийн сонгуульд өөрийгөө “сойх” бодол байгаа бол залуучуудын энэ сонголтыг хөгжөөгөөд нэрээ дахин нэг дуудуулаад авсан ч яадаг юм бэ, УИХ-ын гишүүн асан аа. Бас ч таны нас болоогүй байна шүү дээ.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)