Өнөөдөр болох зарим үйл явдлууд

09.00 цагт Үндэсний батлан хамгаалахын их сургуульд "Шилдэг төгсөгчдийн чуулган” болно.

09.00 цагт Төрийн ордонд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикын асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт НМХГ-т “ЖАЙКА” олон улсын байгууллагаас мэргэжлийн хяналтын байцаагчдад хүнсний аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулна.

09.30 цагт МХЕГ-т “Инженер геологийн мэдээллийн сан”-г  БХБЯ-нд хүлээлгэн өгөх ёслол болно.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд иргэн Б.Арго “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг гутаан доромжилж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд “Нийслэлийн 2017 оны шилдэг авьяаслаг хүүхэд” шалгаруулах ёслол болно. Утас: 99070608 99736124

14.00 цагт МУИС-ын Номын санд Соёлын гавъяат зүтгэлтэн До.Цэнджавын “Цэвдэг жаран” түүхэн номын нээлт болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)