Боловсроогүй хүүхэд хөгжихгүй

 “Одоогийн хүүхдүүд ном, сонин уншихгүй байна” гэсэн үгсийг олонтаа сонслоо. Ийм шүүмжлэх өнгө аяс бүхий үгийг сонссоны дараа “Хүүхдүүд яагаад ном уншихгүй байгаа юм бол” гэж өөрөөсөө асуув. Хариулт нь их л энгийн хялбархан юм шиг. Хүүхэд багачуудад номтой нөхөрлөх боломж бүрдүүлж өгөхгүй, номын амтад оруулахын оронд боловсрол, амьдралд төдий л хэрэг болохооргүй зүйлсийг өндөр үнээр худалдан авч өөгшүүлж буй юм шиг санагдлаа. Бидний аав, ээжийн үед сайхан ном ч ховор байж. Ямар сайндаа нэг номыг ээлжлэн гамтай уншиж, тэмдэглэл хөтлөөд уншаагүйдээ кино үзсэн юм шиг ярьж өгдөг байсан гэдэг. Гэтэл одоогийн гээд онцолж цоллоод байгаа хүүхэд залуусыг өмнөх үеийнхэн шиг номтой нөхөрлүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадсан гэвэл эргэлзээтэй. Хятадын зарим номын сан ном худалдан авах боломжгүй, амьдралын нөхцөл тааруу хүүхэд залууст хүссэн номоо уншихыг зөвшөөрдөг ажээ. Хятад улсын үсрэнгүй хөгжил магадгүй үүнтэй ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ мэт зүйлээс манай улсын томоохон номын сангууд үлгэр дуурайл авч хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх хэрэгтэй. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд ч номын фондоо арвижуулж дээхнэ үеийн шилдэг түүвэр болон сүүлийн үеийн бүтээлээс хэр хэмжээндээ тааруулан авч хүүхдүүдийн ном унших сонирхлыг татах шаардлагатай юм. Бид эртээс номыг ертөнцийг харах цонхтой зүйрлэсээр ирсэн. Тэр цонхыг томчууд бид л хүүхэд залууст нээн өгч боловсорч хөгжихөд нь тус нэмэр болох үүрэгтэй билээ.

Б.СЭЛЭНГЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (203.91.118.180)

    2017-12-26

    ном бол ертөнцийг харах цонх юм гэж социалист нийгмийн хувьсгалын их дууч,яруу найрагч, зохиолч гэж магтан дуулдаг байсан Зөвлөлтийн зохиолч Максим Горький хэлсэн байдаг юм Б.Сэлэнгээ...

  • (182.160.4.151)

    2017-12-26

    Номын компаниудын хэвлэлийн үнэ өндөр дээр Интерном гэх мэт дэлгүүрийн татвар өндөр байхад хэн ном худалдаж авах вэ дээ. Номын дэлгүүрүүд шмитгэлээ бууруулмаар юм