Н.Назарбаев авлигатай тэмцэхээ илэрхийллээ

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев авли­ гатай хатуу тэмцэхээ илэр­ хийллээ. “Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улс авлигын хэргээр 2500 гаруй хүнийг шийтгэсэн бөгөөд бид тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэж Нурсултан Назарбаев ард түмэндээ хандан илгээсэн ил за­ хидалдаа дурдсан байна. “Авлигыг дарах тэмцлийг үргэлжлүүлнэ. Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хэргээр хэдэн мянган хүнийг шийтгэсэн. Тэдгээрийн дотор төрийн дээд албан тушаалтнууд болон төрийн өмчит компанийн дарга нар багтаж байна. Энэ хугацаанд 17 тэрбум тэнгэ буюу ойролцоогоор 51 сая ам.долларын хохирлыг нөхөн төлүүллээ. Төрийн байгууллагуудын олон нийт, бизнестэй харилцах харилцааны үйл явцыг цахим системд шилжүүлэх нь чухал юм. Тухайлбал, иргэдийн хандлагыг хэрхэн хэлэлцэж, иргэд хангалттай хариултаа цаг тухайд авч байгаа эсэхээ өөрсдөө хардаг байх ёстой” гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Казахстаны төрийн тэргүүн Н.Назарбаев “Пар­ ламентын гишүүдийн зү­ гээс Засгийн газрын гишүү­ дэд итгэл үзүүлэхгүй байгаагаа илэрхийлэх жур­ мыг хялбарчлах хэрэгтэй. Ингэснээр хууль тогтоох засаглалын зүгээс гүйцэтгэх засаглалыг хянах хяналтыг хүчтэй болгоно” гэж захидал­ даа дурдсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Казах иргэн (185.27.70.121)

    2018-01-12

    Хун оноодор яаж амьдарч байгаа вэ гэдэгээ ярьдаг . Оноодор Монгол хаана бн вэ , Казахстан дэлхиин хогжлиин хаана бн вэ гэдэгииг харах л хэрэгтэй дээ. Хэдиид яамар байсанаар нь амьдрал харагдахгуй , оноодор яамар бн вээ гэдэгээр харагдана шуу дээ.

  • Kazahstan (172.113.218.138)

    2018-01-12

    Kazahstan gej uls delhiin tuuhend temdeglegdeegui. 1990 ond tuuhendee ankh udaa uls bolson. Putin tegej sansuulsan shuudee.

  • Okhin (172.113.218.138)

    2018-01-12

    Nazarbaeviin okhin gej diildehgui bayan hun gadaadad baahan tansag bair savtai gej baisan. Manai hediin hajuud tom bayan baihoo.

  • зочин (185.27.70.121)

    2018-01-12

    Авилгалын хэргээр , еронхии сайд , сангиин сайд , Тагнуулын дарга Хурц , Ашигт малтмалын газарын 16 мэргэжилтэн даргын хамт , банкны эзэд .аймгиин дарга , депутат зэрэг олон арван дарга нар шоронд суусан бн . Энэ нь ардчилал биш гэж уу. Монголд тиим жишээ бн уу..

  • ЭРКА (202.179.27.231)

    2018-01-12

    Одоо ч зугтах сүүлчийн газар нь Монгол болсон байх аа.

  • (66.181.165.91)

    2018-01-12

    Udirdagch n udirdagch shig baibal uls n uls shig hogjdoguun jishee ene dee.