Женнифер Лоуренс “тагнуулч” болно

Фрэнцис Лоуренсын найруулсан “Red Sparrow” киноны албан ёсны трейлерийг цацсан байна. Уг киноны гол дүрд жүжигчин Женнифер Лоуренс тогложээ. Киноны үйл явдалд өмнө нь мэргэжлийн балетын бүжигчин байсан Доминика Егорова гэх нэгэн орос бүсгүй юу ч хийхээс буцахгүй маш аюултай тагнуулч, алуурчин болон хувирч буй тухай өгүүлэх аж. Бүжигчний карьераа дуусгаж байгаа балетчин бүсгүй тусгай тагнуулчдыг бэлтгэдэг сургуульд элсч, АНУ-ын тусгай агент Натаниэль Нэшийн толгойг эргүүлэн, жинхэнэ төрхийг нь илчлэх хүнд даалгавар авна. Гэвч тэдний хооронд хайр дурлалын харилцаа үүссэнээр үйл явдал бүр ч адармаатай болох аж.

“20th Century Fox” кино компанийн бүтээсэн тус кино ирэх гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Жейсон Мэттьюсийн 2013 онд бичсэн ижил нэртэй адал явдалт номоос сэдэвлэсэн энэхүү кинонд Женнифер Лоуренсоос гадна Жоэл Эдгертон, Жереми Айронс, Шарлотта Рэмплинг нар тоглосон байна.

 

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)