Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ?

Саяхан 21 хоногийн амралтаа авчихаад ажилдаа орохдоо би өөрийнхөө хэт хуурайшилттай хэрнээ тасралтгүй тослогждог арьсаа эмчлэгдээд чийглэг, эрүүл болчихлоо гэж ямар их баярласан гэж санана! Шинээр авсан нүүр цэвэрлэгч, тосных уу, зуны улирлынх уу гэдгийг нь бодож олоогүй л байлаа. Гэтэл өдрийн 9-10 цаг компьютерийн ард суудаг ажилдаа эргээд орсон чинь хоёр хоногийн дараа буцаад л крем шингэхээ больчихсон. Эцсийн эцэст миний чийглэг арьс гоо сайхны бүтээгдэхүүн, цаг уур хоёрын алинаас нь ч шалтгаалаагүй, харин би компьютерийн туяанаас холдсонтой л холбоотой байсан юм байна лээ. Биднийг хөгшрүүлж, хуурайшуулж, гоо сайхныг минь алдагдуулж байгаа компьютерийн эсрэг “бамбай” барьж, надтай хамт яаралтай арга хэмжээ авах хүн байна уу?

Компьютерийн арьсанд учруулдаг гол сөрөг нөлөө нь түүний үүсгэдэг чөлөөт радикалууд болон цахилгаан статик бүсээс нь үүдэлтэй. “Дам тамхидалт”-ын адилаар бид дэргэд нь байснаараа л түүний нөлөөнд давхар өртөж байдаг. Цахилгаан статик (electrostatic field) бүс нь арьсны тэнцвэржилтэнд нөлөөлж хуурайшил, загатнааг бий болгодог аж. Харин чөлөөт радикалуудын хувьд тэд биднийг наснаасаа эрт хөгшрөхөд нөлөөлдөг юм. Анхнаасаа ямар ч төрлийн арьстай байсан, тэр хүн компьютер дээр тасралтгүй сууж ажилладаг бол арьс нь аажмаар өөрчлөгддөг. Хэвийн арьс хуурай болж, хуурай арьс хэт хуурай болж, холимог арьсанд нүхжилт томрох, хар батга ихсэх шинж тэмдгүүд илэрч, тослог арьс хэт тослогжин батгашдаг гэсэн үг. Мөн арьсны зарим нэг хэсэг тогтмол загатнаж болзошгүй. Нүүрний арьс дундаас хамгийн ихээр “хорддог” нь зовхи юм. Нүдний эргэн тойрны арьс өөрийн чийгээ тэр чигт нь алдаж, компьютер дээр удаан сууж ажилласаар байвал яваандаа инээхэд жижиг үрчлээсүүд үүсэх үндэс болдог. Нүдний доогуурх хөхрөлт, өнгөө алдаж хөх туяатай болох зэргийг ч бас компьютер дээрээ тохож болно.

Энэ бүхнийг сонсох хэчнээн сэтгэлээр унам байсан ч ямар хайртай ажлаа солилтой нь биш дээ. Харин оронд нь бүгдээрээ тэдгээр чөлөөт радикалуудтай л тэмцэх хэрэгтэй.

Дотроосоо:
• Ногоон цай антиоксидантаар баялаг. Өдөрт 2 аяга уух нь цацраг туяаны хортой нөлөөг саармагжуулахад хангалттай.
• Цитрусын төрлийн жимснүүд C амин дэмээр баялаг учраас мөн л чөлөөт радикалуудтай тэмцэх антиоксидант ихтэй.
• Өөрийгөө дотроос нь хамгаалахын тулд хоолондоо нэрс, сармис, спиначийг тогтмол хэрэглэ. Антиоксидантын агууламжаараа тэд бол “дээд амжилт” тогтоогчид. Мөн усан үзэм, лууван, улаан лооль, байцаа, буурцгийг ч тогтмол хэрэглээрэй. Эдгээр нь биеэс хорыг гадагшлуулахад өндөр нөлөөтэй.
• Улаан усан үзэм, чацаргана, ногоон цай, розмари, нарс модны найрлага орсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй.
• Өдөрт нэг аяга тараг уу. Тарган дах B витамин нь цацраг туяаны хортой нөлөөг эсэргүүцэх чадварыг сайжруулдаг.

Гаднаасаа:
• Өглөө бүр чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрх. Энэ нь арьсны наана хамгаалалтын давхарга үүсгэдэг.
• “Make up base” хэрэглэх нь нүүрийг чинь тоосноос хамгаалж, цацраг туяаны нөлөөг саармагжуулдаг.
• Цүнхэндээ хийжүүлсэн ус авч яваад үе үе арьсаа шавших, арчих маягаар чийгшүүлж байгаарай. Шүршигчтэй саванд хийгээд арьс руугаа цацаж ч болно. Цэвэр усыг нүүрсхүчлийн CO2-оор баяжуулсныг хийжүүлсэн ус (carbonated water) гэнэ. Эрдэсжүүлсэн болон рашаан устай андуурч болохгүй шүү.
• Оройд арьсаа цэвэрлэчихээд чийгшүүлэгчтэй тос түрхэж тэнцвэрийг нь хадгалах хэрэгтэй. Мөн тос түрхснийхээ дараа бага зэрэг хийжүүлсэн усаар арчвал энэ нь тосны чийг арьсанд чинь илүү сайн шингэхэд тусалдаг.
• Нүүрэндээ долоо хоногт заавал нэг удаа маск тавьж цэвэрлэж заншаарай. Цацраг туяа нь агаар дах тоосыг ч бас өөртөө татдаг учраас нүхийг чинь бохирдлоор дүүргэдэг. Маск тавьбал арьс чинь гүн цэвэрлэгдэнэ шүү дээ.
• 2 цаг тутамд хэт ягаан туяаны хамгаалалттай нарны тосоо түрхэж байгаарай. Хэцүү гэдгийг нь мэдэж байна л даа. Гэхдээ ядаж өглөө гарахаасаа өмнө, өдөр цайны цагаар түрхчихвэл орой бүр өнгөгүй арьстай харихаа болино.
• Туяаны шүүлтүүр, агаар чийгшүүлэгч хэрэглэх нь ч бас үр дүнтэй. Туяаны шүүлтүүр нь цацраг туяаны нөлөөг багасгадаг бол агаар чийгшүүлэгч нь хуурайшсан арьсыг чийгшүүлж, тэнцвэрийг хадгалдаг.

Emch.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (41.85.161.167)

    2018-01-13

    Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081