Жуулчдад аюулгүй улсаар Монгол шалгарчээ

АНУ-ын Төрийн департаментаас гадаадад аялах гэж буй америкчуудад зориулсан зөвлөгөөгөө шинэчилжээ. Зөвлөгөөнд дэлхийн улс орнуудыг аялаж, зорчиход аюултай төвшнөөр нь дөрвөн хэсэгт хуваасан байна. Аюулгүй орнууд болох эхний ангилалд Монгол, Финланд, Норвег, Польш, Литва, Латви, Эстон, Румын, Чех, Грек, Казахстан, Узбекистан, Аргентин, Чили зэрэг улс багтжээ. Хоёрдугаар хэсэг буюу анхаарал болгоомжтой зорчих улсуудад жагсаал цуглаан ихтэй Украин болон алан хядах ажиллагаа гарч болзошгүй Баруун Европын Франц, Англи, Герман улсууд орсон байна. Харин аялах, зорчихоос зайлсхийвэл зохих гуравдугаар хэсэгт ОХУ, Турк, Нигер, Нигери, Чад, Пакистан, Венесуэл, Куба, Гватемал, Гондурас багтжээ. Дөрөвдүгээр хэсэг буюу аялахаас эрс татгалзах ёстой оронд Афганистан, Иран, Ирак, Төв Африк, Сомали, Сири, Хойд Солонгос, Йемен, Өмнөд Судан, Мали, Ливи улсыг нэрлэсэн аж.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.229.123.97)

    2018-01-14

    USA hamgiin ayultai ylsad oroh yostoido

  • Хн (1.25.89.177)

    2018-01-13

    Сайхан худлаа бичих юмдаа. Китай хаана байна.