Х.Баярхүү: Нэг автомашин нэг дугаартай болно

Автомашины улсын дугаарыг солих тухай яриа дэгдээд байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.БАЯРХҮҮГЭЭС тодрууллаа.

-Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг яагаад солих болов?

-Манай улсад өмнө нь мөрдөж байсан MNS 4410:2002 стандартад өнгөрсөн онд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлт, 1996 онд нэгдэн орсон Венийн конвенцийн дагуу авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж буй нь энэ юм. Монгол Улсад 2002 онд баталсан стандартын дагуу 25 крилл үсэг бүхий тэмдэгтэй улсын дугаарыг олгож ирсэн. Тухайн үед Монгол Улсад 146 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Одоо түүнээс 5.8 дахин их буюу 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Сүүлийн үед монголчууд гадаадад ихээр аялж зочлох болсонтой холбогдуулан энэ өөрчлөлтийг хийж байгаа юм. Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн шинэчилж солино. Үүний тулд Авто тээврийн үндэсний төв болон Зам тээвэр, хөгжлийн яамны холбогдох мэргэжилтнүүд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж байна.

-Улсын дугаарыг сольсноор ямар давуу тал үүсэх вэ?

-Манай улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэтэл хил гараад гадагш явахаар зарим үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл, “Ж” үсгийг гэхэд л ганцхан Оросууд л мэддэг. Тэгвэл тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлээр хуучин хэрэглэж байсан дугаарын үсгийг латин үсгийн 11 тэмдэгтэд багтаан өөрчлөх юм. Түүнээс биш дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Ингэснээр нэг машин нэг л дугаартай болно. Дугаарыг дахин солихгүй. Дугаарыг сольсны дүнд тээврийн хэрэгслээ худалдахаар бол дугаартай нь өгөх боломжтой болно. Ийм өөрчлөлт хийснээр улсын дугаарын давхарлалт, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх давуу талтай юм.

- Тухайн жолооч ямар тохиолдолд улсын дугаараа солиулах вэ. Дугаараа солиход ямар нэгэн нэмэлт төлбөр төлөх үү?

-Тээврийн хэрэгслийн дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас өөр нэмэлт төлбөр авахгүй. Иргэдэд аливаа нэг төлбөрийн дарамтгүйгээр ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Одоо мөрдөж буй журмаар импортоор орж ирсэн болон шилжилт хөдөлгөөн хийж буй тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг шинэчлэн олгож байна. Өөрөөр хэлбэл, та автомашин худалдаалж, шилжүүлэхгүй бол дугаараа шинэчлэх шаардлагагүй гэсэн үг.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Bat (107.77.109.52)

    2018-01-14

    Dugaariin hemjeeg ni Amerukiinhtai Adil hemjeetei hiigeerei ene bol Olin ulsiin standard mashin Nomer tavih zai uildverees ni bas Zaasan good hemjee

  • ГХЯ (1.25.89.177)

    2018-01-13

    Хөөё Тээвриин газараа.Замын цагдаа. Шинэ иим дугаар аваад хайшаа явж болох юм бэ. Оросын энүүхэнд.хятадын эрээн.хайлаар. өөр хаа хүртэл явах юм.европ руу явна гэж үү.солонгос явна гэж үү.вьетнам лаос явж болно гэж үү. Бүү худлаа хошгоруул за.тиим журам одоохондоо байхгүй за.яадаж хөх хот бээжин орж чадахгүй боломжгүй.зөвшөөрөхгүй за. Мөнгө олох гэж байгаа бол өөр юманд толгойгоо олгойгоо ажиллуул. Жолооч нараа шал худлаа шааж мөнгө унжуулах гэж байна. Гадаадынхан монголд ирээд юу гэхэв аа.хаана яваагаа мэдхэв.

  • ГХЯ (1.25.89.177)

    2018-01-13

    Хөөё Тээвриин газараа.Замын цагдаа. Шинэ иим дугаар аваад хайшаа явж болох юм бэ. Оросын энүүхэнд.хятадын эрээн.хайлаар. өөр хаа хүртэл явах юм.европ руу явна гэж үү.солонгос явна гэж үү.вьетнам лаос явж болно гэж үү. Бүү худлаа хошгоруул за.тиим журам одоохондоо байхгүй за.яадаж хөх хот бээжин орж чадахгүй боломжгүй.зөвшөөрөхгүй за. Мөнгө олох гэж байгаа бол өөр юманд толгойгоо олгойгоо ажиллуул. Жолооч нараа шал худлаа шааж мөнгө унжуулах гэж байна. Гадаадынхан монголд ирээд юу гэхэв аа.хаана яваагаа мэдхэв.

  • шударга (150.129.140.218)

    2018-01-13

    ХӨГИЙН ЛУЙВАРЧИД ЦУСАЛЖ ХАНАДАГГҮЙ АЛБИН ЧӨТГӨРҮҮД

  • зочин (103.229.120.106)

    2018-01-13

    луйварчид мөнгө олох аргаа олж ядах юм даа ,