Өлөн дээрээ идэж болохгүй хүнсний зүйлс

Хэрэв та турахыг хүсч хоолоо сойж байгаа бол аль болох илчлэг багатай зүйл идэж байгаа нь гарцаагүй. Бага зэрэг өлөн байх нь эрүүл мэндийн хувьд болон ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг гэж үздэг ч ийм үед зарим хоол хүнс хоол болохоосоо хор болох нь их байдаг аж.

Улаан лооль
Жимсний цавуулаг, танин хvчил их агуулдаг болохоор ходоодны хvчилтэй химийн урвал vvсч уусдаггvй цавуулаг бөөм болон хатуурч, ходоодны чулуу vvсгэх аюултай.

Хvйтэн ундаа
Өлнөөр янз бvрийн хvйтэн ундааг цочмог уувал ходоод гэдсэнд өвчилт зангирал vvсгэж, алсдаа олон зvйлийн исгvvрийг тvргэтгэх урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин vvсгэнэ.

Боов боорцог
Онцын аюул байхгvй ч өглөө, өлөн элгэн дээр идэхэд тохиромжгvй хvнс. Ходоод шархлуулах магадлалтай. Дээрх хvнсийг ялангуяа өглөө, өлөн элгэн дээр идэж болохгvй.

Гадил
Бананд магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хvний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зvрхний судсанд саатал vvсгэн эрvvл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нvдний өвчин vvсгэх аюултай. Бас саахар нь хvчиллэг чанартай хvнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хvчил шvлтийн тэнцвэр болон олон зvйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрvvл мэндэд ашиггvй.

Б.Анир

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)