Д.Цогтбаатар: АНУ-тай богино хугацаанд ажил эрхлэх визийг удаа дараа хүсэлт гаргаж байсан энэ виз маань бүтсэн

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр хэд хэдэн чухал асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д ажилласан айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 

Д.Цогтбаатар :"БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен урилгаар хийсэн албан ёсны айлчлал амжилттай боллоо. Айлчлалын хэд хэдэн онцлог нь Монголын бүх иргэдийн санааг зовоож буй утааны асуудлыг нэгт тавьж, үүнийг шийдэхэд тодорхой арга хэмжээ авах хөрөнгө санхүүг шийдвэрлэхэд онцгойлон анхаарсан. 500 сая долларын зээлийн гэрээг 30 жилийн хугацаатай 0,2 хувийн хүүтэйгээр зээлэх гэрээг зурсан. Энэ мөнгөөр Улаанбаатар хотын утааг бууруулах, төслүүдийг боловсруулж, төсвийг нь шийдвэрлэж ажиллах болно. Утааны эсрэг айлчлал байсан гэж хэлж болно. 

Энэ айлчлалын үеэр Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд явж байгаа. Үүнийг шат ахиулж стратегийн түншлэлийн түвшинд хүргэх ёстой хэмээсэн. Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө хоёр яам харилцан ажиллана. 

Стратегийн түншлэлийн түвшинд хүрснээр манай хоёр орны худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа, аюулгүй байдлын асуудлууд хоорондоо уялдаатай, бүрэн итгэлцэлд хүрэх юм. 

Айлчлалын үеэр иргэдийн визны тухай хоёр орны иргэд алсдаа визгүй зорчих ёстой, өнөөдөр байгаа визны тогтолцоог хөнгөвчлөх, олон удаагийн визийг нээж, хугацааг нь иргэдийн эрх ашигт нийцсэн байх талаар  БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй ярьсан. 

Бизнесийн уулзалт форумын үеэр уул уурхайн салбараас илүүтэй хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт оруулах талаар мөн ярьсан. 

Үүнээс гадна АНУ-тай богино хугацаанд ажил эрхлэх визийг удаа дараа хүсэлт гаргаж байсан. Энэ виз маань бүтсэн. Их олон орон энэ визийг хүссэн ч Монгол улс л одоогоор аваад байна. АНУ-тай зөвлөлдөх уулзалтыг хийх учраас энэ үеэр албан ёсоор бидэнд мэдэгдэнэ" хэмээлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (1.25.115.195)

    2018-01-19

    Цогтбаатар аа. Наад өөриинхөө яамыг цэвэрлээчээ. Эрээний консул байж байгаад 1.5 жил болоод авилга албан тушаалын хэрэгээр эргүүлэн татагдсан Л.Золзаяа гэгч Хөх хотын консулд 2 сарын дараа дахин томилогдож Хөх хотын консулын газарыг дахин самарч эхэллээ.энэ этгээдийг төрийн албанд дахин бүү ойртуул!!!

  • Зочин (1.25.115.195)

    2018-01-19

    Цогтбаатар аа. Наад өөриинхөө яамыг цэвэрлээчээ. Эрээний консул байж байгаад 1.5 жил болоод авилга албан тушаалын хэрэгээр эргүүлэн татагдсан Л.Золзаяа гэгч Хөх хотын консулд 2 сарын дараа дахин томилогдож Хөх хотын консулын газарыг дахин самарч эхэллээ.энэ этгээдийг төрийн албанд дахин бүү ойртуул!!!