Опра Уинфри: Хатан хаан ерөнхийлөгч болохыг мөрөөддөггүй юм

Дэлгэцийн урлагийн нэр хүндтэй шагнал “Алтан бөмбөрцөг” наадмын энэ жилийн зочид охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг нэгдэн хар өнгийн хувцсаар хувцасласан нь онцгой содон байв. Тус наадмын Сесиль Де Миллийн нэрэмжит шагналыг Опра Уинфри хүртсэн билээ. Тэрбээр “Алтан бөмбөрцөг” наадмын тайзнаа АНУ-д 1960 он хүртэл хэрэгжсэн “Жим Кроугийн хууль” гэгдэх арьс өнгөөр ялгах үзлээс эш татан арьс, хүйсийн ялгаварлан гадуурхлын эсрэг байр сууриа хүчтэй илэрхийлсэн. Опрагийн сэтгэгдэл олныг байлдан дагуулсан бөгөөд “2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй” гэх хардлага дагуулж эхэлсэн. Улстөрчийн илтгэл мэт сэтгэгдлийнхээ талаар болон “Цаг нь болсон” хөдөлгөөнийхөө тухай Опра Уинфри CNN агентлагт ярилцлага өгснийг хөрвүүлэн хүргэе.

 

“ЦАГ НЬ БОЛСОН”

Опра хэцүү амьдралыг хэрхэн туулж хамгийн алдартай афро америк эмэгтэй болсон түүхээ CNN телевизийн үзэгчдэд сэтгэл шимшрэн ярьжээ. Тэрбээр хүүхэд насандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө нуудаггүй. “Цаг нь болсон” хөдөлгөөнийхөө талаар “Бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх цаг нь болсон. Би карьерынхаа турш эрэгтэй, эмэгтэй хүмүүс ичгэвтэр байдалд орох, дурлах, шаналах, бүтэлгүйтэх, эргэн сэхэх, цөхрөлгүй урагшлах, даван туулахдаа ямар үйлдэл гаргадгийг харуулахыг эрмэлзсэн. Амьдрал хүнд амсуулж болох хамгийн аймшигтай зүйлсийг ч даван туулсан хүмүүстэй уулзлаа. Тэр хүмүүст нэг ижил тал байсан нь харанхуй шөнө дунд ч гэрэл гэгээтэй өглөө ирнэ гэсэн итгэл найдвар юм. Тиймээс энэ үдэш надтай хамт байгаа охид бүсгүйчүүдэд шинэ өглөө хаяанд ирлээ. Тэр өдрийн үүр цайх шалтгаан нь эмэгтэйчүүд байх болно. Ахиад нэг ч хүнээс “Би ч бас” гэдэг үг сонсохгүй тэр цаг руу хөтлөхөөр тэмцэж буй хүмүүс энд байна. Холливудын жүжигчдийг бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэхийг уриалж байна. Би өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, 14 настайдаа хүүхэд төрүүлсэн. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст “эфирийн хоолой”-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажил орж, 19 насандаа Нэшвилл дэх анхны афро америк гаралтай радиогийн хөтлөгч болсон. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч бэлтгэлгүйгээр нэвтрүүлгээ хөтөлж чадсаны ачаар хувийн ток шоутай болсон” хэмээн ярьжээ.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ БИШ ХАТАН ХААН

“Та 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад Опра “Би Ардчилсан намыг дэмжигч бөгөөд 2018 онд тус нам дотор явагдах сунгаанд нэрээ дэвшүүлэхгүй. 2016 оны сонгуульд Хиллари Клинтоныг дэмжиж, америкчууд яагаад эмэгтэй ерөнхийлөгчтэй болж болохгүй талаар ярьсан. Гэхдээ энд би өөрийгөө хэлээгүй шүү. Хатан хаанд ерөнхийлөгч болох мөрөөдөл байдаггүй” хэмээжээ.

 

МЕТА УЛСТӨРЧ

Опра улстөрд орох хүсэл сонирхолгүй гэдгээ дахин мэдэгдсэн байна. “Чин сэтгэлээсээ хүсч хийдэг зүйл надад цөөн бий. Би радио, телевизийн нэвтрүүлгээ бэлтгэх дуртай. Миний хөрөнгө, хүсэл мөрөөдөл болохоор тэр биз. Гэхдээ би хэзээ ч улс төрөөр замнахгүй. Би нэвтрүүлгээрээ дэлхийн сая сая үзэгчтэй уулзаж байгаа учраас улстөрч болохыг хүсдэггүй. Нийгмийн асуудлыг улс төрөөс өөр замаар шийдвэрлэж болдгийг батлах болно. Америкчууд бид эрх чөлөөний улсын иргэд гэж цээжээ дэлддэг атлаа үргэлж л цагаачдыг нүд үзүүрлэж, дарамт шахалт үзүүлдэг. Гэтэл өдөр бүр хэдэн зуун хүүхэд хүний наймааны золиос болж, бидний ирээдүй болсон бяцхан иргэд гэртээ бэлгийн хүчирхийлэлд өртөж, амь үрэгдэх явдал ч өдөр бүр гарч байна. Энэ чинь төсөөлж ч боломгүй аймшигтай зүйл. Гэтэл хүмүүс ийм балмад гэмт этгээдэд цагаачдыг жигшдэг шигээ хандахгүй, ердөө л “Хууль бүхнийг шийдэх ёстой. Хүүхэд алсан гэмт этгээдийг шоронд хоривол таарна” гээд л өнгөрдөг. Тиймээс хуулийг шинэчлэх нь миний дараагийн алхам. Гэхдээ би энэ бүхнийг ганцаараа хийж чадахгүй. Ард түмний туслалцаа надад хэрэгтэй.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Mike Morgan (185.212.169.245)

    2020-11-26

    Do you need a genuine Loan to settle your bills and startup business? contact us now with your details to get a good Loan at a low rate of 3% per Annual email us: Do you need Personal Finance? Business Cash Finance? Unsecured Finance Fast and Simple Finance? Quick Application Process? Finance. Services Rendered include, *Debt Consolidation Finance *Business Finance Services *Personal Finance services Help Please write back if interested with our interest rate EMAIL: muthooth.finance@gmail.com Call or add us on what's App +91-7428831341

  • Williams (207.244.89.75)

    2018-01-22

    ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛИЙН ГЭРЭЭНИЙ АРГА ХЭРЭГТЭЙ ХЭРЭГТЭЙ. (williamloans14@gmail.com) Та энэ компанид энэ компанид тавтай морилно уу. Бид хувийн зээл олгодог Зээлийн зөвхөн 2 хувийн хүүтэй бизнесийн зээлийг санал болгож байна 3000 € хүртэл 20,000,000 €, Хэрэв танд бизнесээ зээл авах эсвэл өрийг төлөх шаардлагатай бол бидэнтэй холбоо барина уу Зээлийн өргөдлийн маягтыг бөглөнө үү. 1. Бүрэн нэр: _________________ 2. Утасны дугаар: __________________ 3. Улс: ___________________ 4. Хүйс: _____________________ 5. Мэргэжил: _______________________ 6. Сарын орлого: ______________ 7. Шаардагдах зээлийн хэмжээ: ___________ 8. Хугацаа: __________________ 9. Нас: _______________________ И-мэйл хаягаар бидэнтэй холбоо бариарай И-мэйл: williamloans14@gmail.com WhatsApp: +2348027965239 Харамсалтай нь, Williams зээл.

  • (66.87.72.74)

    2018-01-22

    Донгио минь Опраг ТВ-ийн ток шоу бизнесийн хатан хаан биш гэж хэн хэлэх юм?

  • (90.180.37.125)

    2018-01-21

    yun hatan haan ym teruu ha, ha

    2018-01-21

    Донгио минь Опраг ТВ-ийн ток шоу бизнесийн хатан хаан биш гэж хэн хэлэх юм?