Жолооч нар явган зорчигчдыг хүндэтгэх учиртай

Нийслэлчүүдийн хувьд өдөр тутам явган, унаатай алин боловч замын хөдөлгөөнд үргэлж оролцдог. Явган зорчигчид байнга зам хөндлөн гарах шаардлагатай тулгарна. Сүүлийн үед хүмүүс гарцаар гарахыг эрмэлздэг болсон нь сайшаалтай. Гэвч гарцтай байлаа ч гэрлэн дохиогүй бол явган зорчигч яах ч учраа олохгүй тэвдэх нь бий. Ийн учраа олохгүй тэвдэж байх үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Гэтэл олонх жолооч үүнийг мэддэг хэрнээ юу ч болоогүй юм шиг шулуухан яваад өнгөрдөг.

Та бидний сайн мэдэх Спортын төв ордон болон МУИС-ийн II байрны урдхан байрлах явган хүний гэрлэн дохиогүй гарцаар гарахын тулд иргэд ямар их удаан хүлээдэг билээ. Хэд хэдэн хүн бөөгнөрч байж хөтлөлцөн гүйх шахам гарч байгаа харагддаг. Том оврын автобусны жолоочоос эхлүүлээд хувийнхаа унаагаар замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд явган зорчигчид зам тавьж өгөх нь битгий хэл хурдаа нэмэн шүргэх шахам дайран өнгөрөхийг яана. Гэтэл тэд явган хүний гарцад ойртож ирсэн үедээ хурдаа хасах, зам тавьж өгөх үүрэгтэй улс шүү дээ.

Тэр бүү хэл гэрлэн дохиогоор баруун эргэж буй жолооч нар ч түр зогсч, явган зорчигчоо гаргахгүй урьтаж гарахаар дайрах нь тэдний соёлгүй бүдүүлгийг харуулдаг. Автомашиныхаа хурд хүчээр гайхуулах мэт явган зорчигчдын урдуур учир зүггүй дайрах жолоочид биенээ хүндлэх соёлд суралцахыг зөвлөе.

 

Г.Нямсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • Дэлдэгч (59.153.113.84)

    2018-01-21

    Тун зев. Тэр амирик шиг 2 жилээр олгож байвал бур болно. Би шар СЭМ д дургуй гэхдээ тэд биднээс арай дээр юм байна.

  • unen (202.9.40.184)

    2018-01-20

    aav ni tursun egchteigee saltaa hoshnogonii ajil hiij zavhairaad yumuu eej ni tursun ahtaigaa saltaa hoshnogonii ajil hiij zavaarch zavhairaad tursun udmiin mongolchuud ene yavaa nasandaa iimhen zuil oilgoj soyoljij hugjij amjihgui oltloo tsus oirtolt bolson udamshiltai bolson .yostoi amjihgui amid uhdeluud bol mongolchuud gedegt bi oooooogt ergelzehgui

  • Ха (182.160.36.151)

    2018-01-20

    Яаган хун замын хашлагаас буугаад машин зам дээр гишгэсэн тохиолдолд гэрлэн дохиогуй гарцан дээр ямар ч машин зогсож хунээ гаргах дурэмтэй. Монголд новшнууд танилаараа дамжуулан жолооны унэмлэх авдгийн гай. Тиймээс АНУ шиг жолооч бурийг 2 жил тутам шалгалтанд оруулж жолоо барих эрхийг нь баталгаажуулж байх хэрэгтэй. Уунийг авилгалд дуртай терийн нэр барьсан хулгайч-авилгачдаар биш автомат машинд асуултыг нь оруулж шалгалт явуулах.

    Дэлдэгч (182.160.36.151)

    2018-01-20

    Тун зев. Тэр амирик шиг 2 жилээр олгож байвал бур болно. Би шар СЭМ д дургуй гэхдээ тэд биднээс арай дээр юм байна.

  • (202.9.42.192)

    2018-01-20

    xvvxedee l xvndelchix tgd l boloo

  • irgen (62.167.114.16)

    2018-01-20

    zagdaa nar ajlaa hiildee, tiim jolooch nariig gazar deer ni torgoj baih heregtei shdee

  • zochin (202.9.41.56)

    2018-01-20

    manai orkuud oilgohgui sh de, yaj er n jolooch bolsiin be l gemeer malnuud duuren bhiima, buur tsetserleg, surguulias n sain zaaj surgaj, hulduu tolgoid n suulgamaar

  • ganaa (182.160.4.188)

    2018-01-20

    nisehiin denj geh met gazruud garts baidaggui sh dee gartstai bolgomoor yum.mon mgl uls erguunuudeer duurch baina dandaa tahir dutuu sohor humuus zamin hudulguund oroltsoj baina

  • (139.5.218.161)

    2018-01-20

    Дурэм мэддэг жолооч бол ийм байдал гаргахгуй л дээ. Тэгээд ч гарцан дээр 3 хун ирсэн байхад л бух машин зогсож Явган зорчигчоо явуулах естой. Харин тэр дайрч дээрэлхэж байгаа машины дугаар зургийг гь хойноос гь аваад нийтэд дэлгэх мен торгодог болгох хэрэгтэй. Сонирхуулхад Японд гарцаар гарах гэтэл улаан гэрэл асаад хулээгээд зогсож байтал ногооноор явж байсан машин зогсоод та эхлээд яв яв гээд байв. Угуй мен мундаг ухаалаг шийдсэн газар билээ. Бид ч бас хоцормооргуй дээ.

  • (150.129.141.34)

    2018-01-20

    Гарцны тэмдэгийн өмнө зогсох шугам татаж ЗОГС гэсэн бичээс хиймээр юм.Манай машинатангууд зогсох нь байтугай шүргээд өнгөрдөг юм.АНУ-д бол явган хүн яваагүй байсан ч гарцын тэмдэгийн өмнө жолооч нар заавал зогсдог юм .Манайд болохоор гарцаар гарч яваа хүнтэй уралдаад байх нь даанч эрсдэлтэй.Ямарч найдваргүй.Өнөө цагдаа нар нь ч тоодоггүй !!!