“Хөх толбот хүмүүс” шилдгээр шалгарчээ

“ДОЗ” энтертайнментын “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино олон улсын наадмаас шагнал хүртжээ. Тус кино Швейцарийн 32 дахь удаагийн “Fribourg” олон улсын кино наадмын “New Territory section” ангилалд шилдгээр шалгарчээ. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул “Хүсэл, хичээл зүтгэл, бие биеэ ойлгох, зөв бодол, тэвчээр шантаршгүй үнэнч байдалд эрт орой хэзээ нэгэн цагт шагнал ирдэг юм байна. Гэхдээ амжилтад их бага хэмжээний хэн ч мэдэхгүй золиос байдаг юм. Гэвч бид сэтгэлээ өгсөн. Энэ том наадамд арын хаалга байдаггүй гэсэн шүү. Битгий тэгээд янз бүрийн юм бичээд үгүйсгээд байгаарай” хэмээн фэйсбүүк хуудастаа мэдээлж, сэтгэгдлээ хуваалцжээ. Уг киног 2011 онд бүтээжээ.

 

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)