НӨАТ-ын сугалаагаар 100 сая төгрөгийн нэг, 20 саяын хоёр азтан тодорлоо

2017 оны худалдан авалтын сүүлчийн азтангуудыг өчигдөр тодрууллаа. Ээлжит амралын өдрөөр буюу энэ сарын 21-нд болсон энэ удаагийн тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт хамрагдсан юм.

Энэ удаагийн тохирлоор:

20 мянган төгрөгийн азтан 14,868

100 мянган төгрөгийн азтан 1,504

500 мянган төгрөгийн азтан 131

4 сая төгрөгийн азтан 21

20 сая төгрөгийн азтан 1

100 сая төгрөгийн азтан 1 тодров.

Нийт 16,573 хүн азтан боллоо.

Энэ удаагийн тохирлоор  150 сая төгрөгийн супер азтан тодроогүй. Сугалааны тохирол нь 2017 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдсан тул сугалааны тохирлын шинэчилсэн хувь хэмжээ хамаарахгүй аж. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)