Монгол Хятадын залуучуудын нөхөрсөг уулзалт боллоо

Монгол Хятад хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр Монгол улсаас Хятад улсад суралцах оюутан залуучуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Монгол залуучууд Хятадад суралцаж эхэлсэн цагаас хойш өдгөө 20000 гаруй оюутан төгсөж ирсэн ба 2017 оны байдлаар 9000 гаруй Монгол залуучууд Хятадад суралцаж байна.

Монгол Хятадын залуучуудын нөхөрсөг уулзалт арга хэмжээ нь хоёр орны залуучуудын харилцаа холбоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол зорилго оршино.

Тус арга хэмжээнд БНХАУ-с Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин , Монголын залуучуудын байгууллагын төлөөлөл, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын нэр хүнд бүхий байгууллагууд, Эрдэмтэн багш нар,  БНХАУ-д төгсөгч, суралцагч Монгол залуучууд оролцож санал бодлоо солилцлоо.

 

Ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар дахь Хятадын соёлын төв

Хамтран зохион байгуулагчаар БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)