Эд Шеран сүй тавьжээ

Английн дуучин Эд Шеран Черри Сиборн хэмээх бүсгүйтэй сүй тавьснаа албан ёсоор зарлалаа. Их Британийн шилдэг уран бүтээлч Эд Шеран 26 настай бөгөөд найз бүсгүй Черри нь 24-тэй аж. Сүй тавьсан талаараа алдарт дуучин өөрийн инстаграмм хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ дуулгажээ. Тэрбээр “Бид үнэхээр аз жаргалтай байна” хэмээн хайртай бүсгүйтэйгээ авахуулсан зургаа тавьжээ. Сонирхуулахад, Эд Шераны хамгийн сүүлд гаргасан “Divide” цомог нь 10 сая хувь борлуулагдаад байгаа ажээ.

 

Г.СҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)