Богино хугацаанд тураах байцаатай шөлний дэглэм

Биеийн жиндээ хамгийн их анхаарах хэрэгтэй баяр хаяанд иржээ. Иймээс та жингээ хасахыг хүсэж байгаа бол 1 долоо хоногт 3-4 кг хасах доорхи дэглэмийг туршаад үзээрэй.

Орц:

6 ш ногоон сонгино
2 ш ногоон чинжүү
1 ш улаан лооль, үрсэн
1 багц celery
тал байцаа
1 дөрвөлжин тахианы эсвэл үхрийн бульон
2 л ус
давс, хар перц, сармис, яншуй

Бэлтгэх :

Бүх орцоо жижиглэн хэрчээд ус бульоны хамтаар дунд зэргийн хэмжээтэй саванд хийж буцалгана. 10 минут ширүүн гал дээр тавиж буцалгаад галаа багасган 30 минут буцалгана.

Дэглэмийн 1 дэх өдөр

Үд: хүссэн хэмжээндээ жимс (гадил, амтатгуа, шийгуа хориотой), байцааны шөл

Дэглэмийн 2 дахь өдөр

Хүссэн хэмжээндээ чанасан эсвэл жигнэсэн ногоо, байцааны шөл

Дэглэмийн 3 дахь өдөр

Хүссэн хэмжээндээ чанасан эсвэл жигнэсэн ногоо, жимс, байцааны шөл

Дэглэмийн 4 дэх өдөр

Хамгийн ихдээ 4 гадил, тослоггүй (тослог багатай) сүү, байцааны шөл

Дэглэмийн 5 дахь өдөр

1 порц (250 хүртэл гр) шарсан мах, 1 ш улаан лооль, хамгийн багадаа 6 стакан ус, байцааны шөл

Дэглэмийн 6 дахь өдөр

Хүссэн хэмжээний шарсан мах, ногоо, байцааны шөл

Дэглэмийн 7 дахь өдөр

Нэг порц давсгүй, тосгүй агшаасан будаа, жимсний шүүс, байцааны шөл

Богино хугацаанд тураадаг энэхүү дэглэмийг долоогоос илүү хоногоор хэрэгжүүлэх нь хүний эрүүл мэндэд хортой гэдгийг анхаарах хэрэгтэй. Дэглэмийн туршид архи, дарс, талх, газтай ундаа зэргийг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ. Дэглэмийг яс мөрдсөн тохиолдолд долоо хоногт 7 хүртэл кг турж хүссэн жиндээ хүрэх боломжтой юм. 3-5 кг-с илүү турахыг хүсвэл мөн дэглэмийг давталт хоорондоо 2 долоо хоногийн завсарлагаа авахыг зөвлөдөг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)