Х.Булгантуяа: Шинээр бонд гаргахгүй

Монголын Засгийн газар БНХАУ-ын зах зээлээс 4.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний “Панда” бонд гаргах тухай мэдээлэл гарч эхлээд байна. Мөн Засгийн газар шинээр бонд гаргах гэж байгаа талаарх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан юм. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнийг үгүйсгэж, “Bloomberg-ийн тарааж байгаа Засгийн газар "Панда" бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Bloomberg TV болон Bloombergtv.mn сайтыг худлаа мэдээллээ залруулахыг албан ёсоор шаардаж байна. Bloombergтэй утсаар холбогдоод ташаа мэдээлэл гарсан байна, залруулна уу гэхээр "Үгүй" гээд байх юм. Хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид, сүүлдээ Элчин сайдын яамдуудаас хүртэл залгаад манай яамныхныг зүгээр байлгахгүй асуугаад байх юм" хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм.

Харин Хятадын зах зээлээс бонд босгох эсэх талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодруулахад “Албан ёсоор ийм асуудал яригдаагүй. УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуульд өрийн хэмжээг ДНБ-д эзлэх хувиар дараагийн гурван жилээр нь баталчихсан байдаг. Түүнийг давж болохгүй. Одоо авчихсан байгаа өр зээлийн хэмжээ түүнд нь хүрэхэд ойрхон байгаа.Засгийн газар энэ жил нэмж бонд гаргахгүй. Ирэх жил ч мөн адил.Угаасаа ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хямд эх үүсвэртэй мөнгө орж байгаа” гэлээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.14.36.6)

    2018-02-08

    энэ хүүхэн төрийн алба юу ч мэдэхгүй бөөн амбийц. МАН-ыг гутааж байгаа дэд сайдын нэг дээ

  • (103.212.116.241)

    2018-02-07

    ORIIN UDIRDLAGIIG TUSAD N BAILGAH HUUL GARGAMAAR YUM