Н.Энхбаяр: Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас юу ч хүлээх хэрэггүй

МАХН-ын Их чуулган энэ сарын 9, 10-нд хуралдсан. Энэ талаар тус намын удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тус намын их чуулганд 1020 төлөөлөгч оролцжээ. Тэд намын даргаараа Н.Энхбаярыг улирааж, 181 хүний бүрэлдэхүүнтэй Бага чуулганы гишүүдээ сонгосон байна.

МАХН шинэчилсэн мөрийн хөтөлбөр, дүрмээ хэлэлцэж баталжээ. Энэ талаар тус намын дарга Н.Энхбаяр “МАХН-ын дэд даргаар С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тулгыг сонгосон. Бид Их чуулганаараа Үндсэн хуулийн өөрчлөлт, түүхэн ач холбогдол болон намын дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Төрийн үйл ажиллагааны гажуудал Үндсэн хуультай холбогдож байгаа. Үүнийг засахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Түүнээс биш МАН, АН, МАХН батлахгүй. Бид ард түмний гарын үсгийг цуглуулна. Байгалийн баялгаа зөв хуваарилж байж иргэдээ орон сууцжуулна. Залуучууддаа сайн боловсрол эзэмшүүлнэ. Тавантолгойгоос 100 тэрбум ам.доллар босгох боломжтой. Үүнээс 20 тэрбум ам.доллараар нь 450 мянган өрхийг орон сууцжуулна. 200 мянган оюутны төлбөрийг нэг жилдээ 200 сая ам.доллар л төлнө. Ийм боломж бидэнд байгаа.Энэ бүхэн Үндсэн хуульд тусаагүй учраас МАН ажлаа хийхгүй суугаад байна.У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ. Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой. Энэ бүхнийг бид Их чуулганаараа хэлэлцсэн”  гэлээ.

Шинээр баталсан намын дүрмээ хуулийн хугацаандаа багтаагаад холбогдох материалуудаа шүүхийн байгууллагад хүргүүлэх аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • А ЯА ЯА (103.10.22.155)

    2018-02-24

    УГ НЬ ЯМАР ИХ ДЭМЖИЖ ИТГЭЖ БАЙЛАА ТЭГСЭН ХАРИН ЦАГААЧ ЛУУХААНЫ ЗИИ. ЭНХБОЛДТОЙ НИЙЛЧИХЭЭД ЦАГААН ХУУДАС ӨГӨӨРЭЙ ГЭЖ ГАНБААТАРААР ХОШГИРУУЛУУЛЧИХААД ТЭР ЦАГААН ХУУДСАА АН НАМЫН Х. БАТУЛГА РУУ ХУДАЛДААД Х.БАТТУЛГЫГ ЯЛУУЛЖ АЙМААР ТОМ ЛУЙВАР ХИИСЭН БИЗДЭЭ ТЭР Х.БАТТУЛГА,ЗИИ. ЭНХБОЛД С.ЭРДЭНЭ, АЛТАНХУЯГ ТА НАР ТХ НАР ИНГЭЖ Л УЛСТӨР ХИЙЖ ЭЭБЭЭ НАР ШИГ АРД ОЛНЫГ ДОРД ҮЗЭН ДАХИН ДАХИН ХУУРАН МЭХЭЛЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБЫГ ХУВИЙН БИЗНЕС ШИГ БОЛГОЛОО ОДОО БОЛИО ИЙМ Ч УЛСТӨР Ч БАЙХ ЕСГҮЙ ТА НАР УЛСТӨРЫН ГЭМТ ХЭРЭГТЭН БИШҮҮ ТЭГЖ Л БОДОЖ БАЙНА БОЛДОГСОН БОЛ ТЭР ШОРОНД НЬ МАРШЛУУЛМААР Л БАЙНА ДАА

  • ZOCHIN (139.5.216.203)

    2018-02-12

    DEMJIJ BN TA NAR VU HIISEN BE ERGEED NEG HARCHIH MAXH EN OROHIIG BOSGONO

  • бат (183.177.98.226)

    2018-02-12

    дэмжиж байна

  • Zochin (103.212.119.50)

    2018-02-12

    Cham shig hvnii vnergvi novshoos bol bvr tvi ch garahgvi