Жолооч: Хаашаа явах вэ? Зорчигч: Чи өөрөө хаа хүрэх юм бэ?

Сүүлийн үед асуултын хариуд асуулт шидсэн хэгжүүн ч гэх үү, арга ядарсан гэмээр ч юмуу иймэрхүү яриа таксичин, зорчигч хоёрын хооронд их болдог болчихлоо. Такси үйлчилгээ жинхэнэ утгаараа хөгжсөн, бүр хэвшиж тогтсон газарт бол замын хажууд гар өргөж зогсох зорчигчийн дэргэд машин ирж суулгаад үйлчлүүлэгчийг хүссэн газар нь хүргэх ийм л зориулалттай байдаг. Манайд энэ нь бүгд эсрэг үйлчлэлтэй болчихсон нь таксины үйлчилгээ удаан, хойрго, хүндрэлтэй байдагтай холбоотой юм шиг санагддаг. Хотын автозамд түгжрэл ихтэй ийм нөхцөлд дуудлагаар такси захиалчихаад хүлээж зогсох, ачаа бараагаа үүрээд таксины зориулалтын зогсоол руу алхаж явах хүн байх уу, ер нь. Түүний оронд хаана байгаа газраасаа “халтуур”-ны машинд гар өргөж, ажлаа хурдхан амжуулсан нь дээр биз дээ.

Гэтэл өдрийн хоол, орлогоо түүгээрээ залгуулж буй “зөвшөөрөлгүй таксичин” эсвэл балга бензиндээ арав таван төгрөг нэмэрлэх гэсэн “явуулын” жолооч нар машиныхаа цонхоор толгойгоо цухуйлгаж “Хаашаа явах вэ” гэж асуух нь доогтой ч юм шиг. “Драгон ормоор байна” гэвэл “Тийшээ явахгүй ээ” гэчихээд давхиж одох нь тохуу хийхтэй адил сонсогдож аазгай хөдөлгөнө. Тэр байтугай “Такси үйлчилгээ” гээд машиныхаа бөөрөнд баахан утасны жагсаалт биччихсэн жижиг тэрэгний жолооч ч сонголтоо өөрөө хийдэг нь сонин мөртлөө зэвүүн. Уг нь нийслэлд таксины үйлчилгээ үзүүлэх компани, тэдний машин тэрэгний тоо хангалттай бий гэдгийг албаныхан хэлдэг ч “явуулын жолооч”, “сайн дурын таксичин”-д иргэд амаа асуулгаж, замын хажууд гээгдсээр байх уу. Уг нь хэн хэнийхээ хэрэгцээг бодолцож, бие биедээ хүндэтгэлтэй хандаж сурмаар байна. Энэ нь “Найрсаг Улаанбаатар”-ын л нэг хэсэг байлтай.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (16)

  • Зочин (122.201.26.172)

    2018-02-14

    Үйлчлэх гэж, мөнгө олох гэж байгаа бол асуудаг нь буруу жолоочийн сонголтоор явдаг бол буруу тийм юмнуудын машинд бүү суу

  • (203.91.112.146)

    2018-02-14

    CHi bitgii khuts umkhii unertuulsen khaltuurchin orkoo

  • (203.91.112.146)

    2018-02-14

    za bitgii shaa

  • (203.91.112.146)

    2018-02-14

    er ni Mongol shig durtai yambii sonatatai priustei bolgon taksi bolchikhdog khottoi gazar delkhiid baikhgui Mundag mundag nertei turiin baiguullaguud iimerkhuu yavdlaa tsegtselmeer yumdaa Khaltuurchid gej khuduunuus irsen khotiin zam ch medekhgui orkuud mungunii tuluu khun alakhaas butsakhgui umkhii unertuulsen yumnuud baidag ted nar ene dor ikh setgegdel bicjhijdee Khaltuurchid miktroniikhniig khgezee khotiin niitiin teevrees khasach zailuulakh ve khotiin dargaa Iimekhuu ajlaa khiikhgui khudlaa shoudaad ulger yariad gazriin naimaa khiigeed baidag nukhduud l ene turiin alkvband baikh yumdaa Mukhuj bui ulsiin sunuj bui niislelelentser UB gej

  • (59.153.115.43)

    2018-02-13

    Хаа хурэх вэ? Хаашаа явах эсэхийг нь амуусан хунд юуны буруу байгаа юм. Магад тэр хун хун чанараа узуулж зам дагуу буух суух бол аваад явна шуудээ. Харин еедеес нь том том баагаад байгаа хунийг суулгаад явдаг хэн байсан юм. Мэрэгжлийн ба жинхэнэ халтурчид нь харин бу гэдгийг мэдэх юм алга.

  • халтуурчин (27.123.214.117)

    2018-02-13

    зүгээр л зөвшөөрөлтэй симпортой таксигаа хүлээж байгаад гараа өргөөд суу л даа тэгээд...

  • kkkk (202.9.43.211)

    2018-02-13

    JOIOOCH N UNAA ABAH YMUU GEJEE GETEL XEDEER UGUH YM BE TA ....

  • Эрх зүйтэй боов үмхэгч (202.179.16.92)

    2018-02-13

    эрх зүйтэй нийгэм байсан бол ингэж явахгүй байлаа

  • харих замдаа зам дагуу хүн байвал авдаг (202.179.16.92)

    2018-02-13

    зам дагуу хүн байвал бага зэрэг хазайх байсан ч авдаг хэн надаа түлшний мөнгө өгөх юм гэхдээ хэзээ ч мөнгө нэмж хэлдэггүй гэвч мөнгөө дутуу өгдөг муридаг пидка нар л олон байсан даа алхаад хөлдөж байхдаа таарсан пидка нууд

    2018-02-13

    za bitgii shaa

  • (103.9.90.98)

    2018-02-13

    Эрх зүйт нийгэмд ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол стандарт, зөвшөөрөл гэж байдаг. Жишээ нь такси үйлчилгээний компани үйлчлүүлэгчийнхээ эд хөрөнгө, эрх ашиг, амь нас, эрүүл мэнд, ая тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангаж байдаг. Үүгээрээ ялгаатай л даа.

  • боломжтой бол-д (182.160.37.244)

    2018-02-13

    таксины үүргийг хүлээж зочигчдод үйлчилгээ үзүүлэхээр өргөсөн гаранд хариу үйлдэл үзүүлж зогссон л бол илүү дутуу юм асуухгүй байх ёстой. үгүй бол дугуй л замаараа гэлдрэх хэрэгтэйшд. зорчигч болж үзээгүй амьдрал мэдэхгүй нөхөр гэж хэлмээр санагдчихлаа. эсвэл гэнэт таксинд явах дур чинь хөдөлбөл өөрийнхөө явах чиглэлийг гаднаас харагдахуйц бичээд сүнгэнүүлээд бай л даа. хэн хэндээ амар

  • Гөлөгт (203.169.50.126)

    2018-02-13

    Чи мөн их юм үзэж дээ. Тийм үйлчилгээ гэж байдаггүй юм.

  • халтуурчин (103.229.123.125)

    2018-02-13

    ойрхон явахаар бензиний гарз холхон явчих гэхлээр түгжрээ явуулахгүй хэцүү хэнч гэсэн ахиу хэдэн зоос олохийг бодох нь ойлгомжтой

  • зарлал (202.72.245.122)

    2018-02-13

    Халтуурчин, орк, оюутан биш жинхэнэ сонгодог таксины үйлчилгээтэй болгосон нийслэл Улаанбаатар хотын даргын хөшөөг болдоор цутгаж, алтаар бүрж богд уулын оройд тахина.

  • боломжтой бол (183.81.171.3)

    2018-02-13

    Таксинд явж үзээгүй хүний үг буюу амьдрал мэдэхгүй хүний үг байна. Юуны тулд хувиараа явж байгаа юм. Тэр хүнийг хүргэж өгөх үүрэг хүлээгээгүй. Явчих боломжтой бол явъя гэж байна. Энэ бол тохиролцоо. Тийм учраас та уурлах шаардлага байхгүй. Дараагийн ирэх зөвшөөрөлтэй таксигаа тайван хүлээ.

    2018-02-13

    CHi bitgii khuts umkhii unertuulsen khaltuurchin orkoo

    Эрх зүйтэй боов үмхэгч (183.81.171.3)

    2018-02-13

    эрх зүйтэй нийгэм байсан бол ингэж явахгүй байлаа

    2018-02-13

    Эрх зүйт нийгэмд ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол стандарт, зөвшөөрөл гэж байдаг. Жишээ нь такси үйлчилгээний компани үйлчлүүлэгчийнхээ эд хөрөнгө, эрх ашиг, амь нас, эрүүл мэнд, ая тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангаж байдаг. Үүгээрээ ялгаатай л даа.

    боломжтой бол-д (183.81.171.3)

    2018-02-13

    таксины үүргийг хүлээж зочигчдод үйлчилгээ үзүүлэхээр өргөсөн гаранд хариу үйлдэл үзүүлж зогссон л бол илүү дутуу юм асуухгүй байх ёстой. үгүй бол дугуй л замаараа гэлдрэх хэрэгтэйшд. зорчигч болж үзээгүй амьдрал мэдэхгүй нөхөр гэж хэлмээр санагдчихлаа. эсвэл гэнэт таксинд явах дур чинь хөдөлбөл өөрийнхөө явах чиглэлийг гаднаас харагдахуйц бичээд сүнгэнүүлээд бай л даа. хэн хэндээ амар

    Гөлөгт (183.81.171.3)

    2018-02-13

    Чи мөн их юм үзэж дээ. Тийм үйлчилгээ гэж байдаггүй юм.

  • уншигч (66.181.181.188)

    2018-02-13

    хувийн машинтай ажилгүйчүүдийг таксины зогсоолоос хөөвөл таарна. Ямар ч татвар төлөхгүй, мөнгө шулаачид