Үрсээ үнсэх бус үнэрлэж золгож хэвшье

“Өчигдөр хүүхдийн эмнэлэгт дадлага хийж байгаад нэг аймшигтай зүйл харлаа. Нэг нас ч хүрээгүй хүүхэд комд орчихсон, амьдрах боломжгүй болчихсон байв. Ямар шалтгаанаар ийм болсныг судалтал “herpes simplex virus”-тай хүнд үнсүүлснээс болжээ. “Herpes simplex virus” нэг тусчихаар биеэс хэзээ ч салдаггүй байнга хувирч өөрчлөгдөн оршдог вирус юм. Түүнийг нь “dormant virus” гэдэг. Энэ вирусийг монголчууд “хомхой долоох” гэж нэрлэн хэвшжээ. Харамсалтай нь монголчуудын олонх нь хомхой долоох өвчлөл тусч байсан нь нууц биш. Тиймээс вирус тээгч гэж нэрлэхэд буруудахгүй. Иймээс айлын бяцхан үрсийг өхөөрдөж хайрлалгүй яах вэ, харин уруулаараа хацар, нүүр амыг битгий үнсээч гэж гуйж байна” гэсэн агуулгатай бичвэрийг Цагаан сар дөхсөн энэ мөчид фэйсбүүк хуудсаар ихээр цацаж байна. Үнэндээ хүүхэд том хүнд үнсүүлээд тийм байдалд орсон эсэхийг мэдэх аргагүй боловч вирусийн гаралтай ханиад томуунаас болж, бяцхан үрс хэрхэн зовж шаналдгийг та бид мэднэ.

Настан буурлуудаа хүндэтгэн жилдээ ганцхан тохиох баяраараа үр хүүхдээ дагуулан амар мэндээ мэдэлцдэг бидний хувьд анхаарууштай зүйл санагдаад байгаа юм. Цаг өөр болж, өвчин эмгэгийн үүсэх байдал ч өөчрлөгдсөн энэ үед та бид бяцхан үрсээ энхрийлэн амар мэндийг нь мэдэхдээ ам, хошуугаараа хацар нүүрэнд нь үнсэх нэрийдлээр шүлс, вирусээ тараахын оронд духыг нь үнэрлэн золгож хэвшихийг олон хүн сануулж байна. Насанд хүрсэн хүний аманд агуулагдах 700 төрлийн бактери хүүхдэд шүлсээр дамжин очдог. Ялангуяа ханиад томуу туссан бол бага насны хүүхдийг үнсэхгүй байх нь зүйтэй. Тиймээс “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ үр хүүхэдтэйгээ учран золгохдоо үнсэх биш үнэрлэхийг уриалж байна.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (7)

  • Батмаа (122.201.25.46)

    2018-02-14

    зүйтэй

  • (202.179.31.242)

    2018-02-14

    үнсэж үлгэж эрхэлүүлээгүй ч үнэрлэж өсөгсөн..... гэж дуу байнаа байна. тэгээд ч хацар дээр үнсвэл улцан болно,гар дээр нь үнсвэл хулгайч болно,уруул дээр нь үнсвэл хэрүүлч болно гэх мэт цээрүүд байдаг

  • иргэн (202.179.31.105)

    2018-02-14

    Солонгос кино үзэж байхад солонгосчууд хүүхдээ огт үнсдэггүй нь ажиглагддаг. Энэ нь хайрын сэтгэл дутуу, сэтгэлийн мөс нь хайлаагүй хүмүүс юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг. Монголчууд үр хүүхэд, дүү настай хүмүүсээ хайрлах сэтгэлээ духан дээр нь үнсэж илэрхийлдэг. Мөн хацар дээр нь ч үнэрлэж үнэсдэг. Хол явж байгаа үр хүүхэд, дүү настай хүмүүсээ үдэж явуулахдаа нэг хацар дээр нь үнэсээд, буцаад ирэхэд чинь нөгөө хацарыг нь үнэснээ гэдэг хайр ундарсан ёс заншил байсан шүү. Илэрхий өвчтэй хүмүүс бол анхаарах л хэрэгтэй зөвлөгөө байна.

    2018-02-14

    Тэнэгтээрэй. Хүний, хүүхдийн зэвүү хүргэж шал хийтэл шүлсдэж үнсэх тэгээд чинийхээр Монгол ёс уу

  • (202.21.106.140)

    2018-02-14

    Үнэн сэдэв хөнджээ. Заваан юмнууд ч бий шүү. Пад хийтэл шүлсддэг . За энэ ч яахав шүлсддэг хүнтэй мэдээгүй дүр үзүүлээд золгохгүй бсан ч болно. Эсвэл хазар харшилтай гэвэл үнсдэггүй юм бна лээ. Заваанууд бас сэжигч бдаг. Цагаан сар хийдэггүй бэртэгчингүүд бас бнаа. Хөгшин псдуунууд жил болгон албатай юм шиг орж ирээд бэлэг авдаг, дайлуулдаг. Гэртэй цай ч уулгадаггүй. Хүний гар дээр таван цаас ч бариад золгодоггүй байж албатай юм шиг ичихгүй ороод ирдэг. Тэд нарт хандаж хэлэхэд. Монгол ёс заншлаар шинэ оноо сайхан угтаачээ. Цагаан сараа хийж бгаа олон мянган залуу гэр бүлүүд бнаа. Ичээчээ . Чи цагаан сар хийгээд хоосорчихгүй ээ.

  • (202.131.236.170)

    2018-02-14

    Гараа зөрүүлж өндөр настны тохойноос өргөж золгодог,түүнээс үнсэх үнэрлэх бол хэрэггүй л үйлдэл шүүдээ

  • Чагнаа (103.26.194.43)

    2018-02-14

    Уг нь тэгдэг л байсан шүү дээ. Одоо л шүлсдэх болсоноос биш...

  • зочин (103.57.94.209)

    2018-02-13

    Элийрсэн балайрсан юм бичихээ болиж үз .жирийн үед ч нялхасаа үнсэж өхөөрдөж хайрлаж л байдаг шүү дээ.энэ сэтгүүлч нэртэй сармагчингуудыг яаалтай билээ.

    2018-02-13

    Энэ шапп хийтэл шүлсдэг заваануудын нэг л бна

    2018-02-13

    Бичхээсээ өмнө унш сармагчаан