Кёкүшюзан Д.Батбаяр хайрын шүлгийн уралдааныхаа ялагчдыг өнөөдөр зарлана

Кёкүшюзан Д.Батбаяр энэ сарын эхээр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан ханьдаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг зарласан билээ.

Тэгвэл тэрбээр өнөөдөр 15:00 цагт шүлгийн уралдааныхаа ялагчдыг зарлахаар болсон байна. 

Кёкүшюзан Д.Батбаярын тухайд өнгөрсөнсард гэргий Т.Баясгаландаа зориулан өөрийн “Facebook”-дээ шүлэг тэрлэж, энэ нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

Кёкүшюзан Д.Батбаярын зарласан тус шүлгийн уралдаанд өнгөрсөн хугацаанд 1000 орчим шүлэг иржээ.

Уралдаанд шилдгээр шалгарсан нэг шүлгийн эзэнд Японд сүмо үзэх тасалбар, хоёр, гуравдугаар байрт шалгарсан шүлгийн эздэд гар утас тус тус гардуулах юм байна.

Шилдгээр шалгарсан гурван шүлгийг Д.Батбаяр энэ сарын 14-нд Гэгээн Валентины өдрөөр гэргий Т.Баясгаландаа бэлэг болгон гардуулахаар төлөвлөжээ.

Мөн шилдэг шүлгүүдээр дуу бүтээж олны хүртээлд хүргэх боломжтой талаар тэрбээр өөрийн “Facebook”-дээ бичсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)