Онцгойн албан хаагчдын аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхийг шалгажээ

Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул өнөөдөр (2018.02.13) өглөөний 07.00 цагт Онцгой байдлын хэлтсийн даргын шийдвэрийн дагуу “Яаралтай цуглар” дохиогоор Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн хүч хэрэгслийг тодотгож, хээрийн гаралтанд алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал ямар байгааг үзэж шалгалаа.

5-1-1024x576 Албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

 

 

4-1-1024x682 Албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

 

2-1-1024x682 Албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

1-1-1024x576 Албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Мөн албан хаагчдын аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхи, аранз, хувийн бэлтгэлийг нэг бүрчлэн үзэж, үүрэг гүйцэтгэх, аврах ажиллагаанд бэлэн байхын тулд байнгын дадлага сургууль хийж дадал болгох, зөрчил дутагдал гаргахгүй байх үүрэг чиглэлийг Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс нийт албан хаагчдад өглөө гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)