Даатгалын багц дүрмийн төслийн зарим асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Санхүүгийн зохицуулах хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 20 орчим хууль, 170 гаруй дүрэм, журмыг үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болох хадгаламж, зээлийн хоршооны салбаруудад хэрэгжүүлж ажилладаг. Зах зээлийн хөгжлийн чиг хандлага, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэр төрөл, төрөлжилттэй холбоотойгоор зах зээлийн зохицуулалт, дүрэм журмыг сайжруулах, эрх зүйн шинэтгэлийн бодлого, орчинд нийцүүлэх, уялдуулах ажлыг хийж байна. Энэ хүрээнд даатгалын багц дүрмийг шинэчлэхээр боловсруулсан төслийн зарим асуудлыг салбарын мэргэжлийн холбоодын оролцоотойгоор хэлэлцлээ.

Даатгагчид тавигдах шаардлага, даатгагчийн дагаж мөрдөх үзүүлэлт болон албан журмын даатгалын журмуудын төслийн талаар сэдэвчлэн хэлэлцсэн тус хэлэлцүүлэгт Монголын даатгагчдын холбоо,Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо болон Монголын Банкны холбооны төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгийн зорилго нь зах зээлд оролцогчдын санаа бодлыг нэгтгэх, шийдэлд хүрэхэд чиглэсэн бөгөөд даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт, хяналт тавихтай холбоотой харилцаа болон албан журмын даатгалын зах зээлийн чиг хандлагыг хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, аргачлаллаар хэрхэн тодорхойлох талаар нэгдсэн байр сууринд хүрч чадлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч, албан журмын даатгалын зохицуулалтыг илүү тодорхой болгож өөрчлөх, банкны зохицуулалтад анхаарах, зах зээлд оролцогчдын эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг олон бүтээлч саналыг дэвшүүлсэн юм. Түүнчлэн дэвшүүлсэн санал, томьёоллыг хэлэлцээд, дүрэм, журмуудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тэдний оруулах саналуудыг үндэслэл тайлбарын хамтаар авч тусгахаар боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Tuya (202.180.220.172)

    2018-02-13

    Даатгалын дүрэм журам хэзээ цэгцэрч дуусах юм болдоо. Хороо байнга л мэдээлэл гарах боллоо