АНУ-ын Холбооны яамд хэвийн ажиллаж эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын баталсан Төсвийн хуулийг баталгаажууллаа. Ингэснээр тус улсын Засгийн газрын үйл ажиллагаа түр хугацаанд хэсэгчлэн зогсоод байсан ч эргээд хэвийн үйл ажиллагаандаа орж байна. Хэдий тийм боловч шинээр баталсан төсвийн төлөвлөлтөд батлан хамгаалах болон дотооддоо зарцуулах төсвийн зарцуулалтыг огцом нэмэгдүүлэх тухай тусгажээ. Энэ нь улсын төсвийн алдагдал жилийн нэг их наяд ам.доллар давах эрсдэл бий болгож байгааг ажиглагчид онцолж байгаа юм. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп АНУ-ын 2019 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг энэ даваа гарагт албан ёсоор танилцуулна. АНУ-ын эдийн засаг 2019 онд 3.2 хувиар өснө гэж тооцоолсон талаар Цагаан ордноос мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны 2.5 хувийн өсөлтөөс давсан төдийгүй эдийн засагчдын тооцоолсноос өндөр дүн болж байгаа юм.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)