М.Пенс: Пхеньянтай хэлэлцээр хийхэд бэлэн

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс “Вашингтон Умард Солонгост шахалт үзүүлсээр байх болно. Гэхдээ Умард Солонгостой яриа хэлэлцээр хийхэд бэлэн хэмээн “Вашингтон пост” сонин ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрбээр “Умард Солонгос цөмийн зэвсэггүй болоход чиглэсэн бодитой алхам хийхгүй бол тус улсад үзүүлэх шахалтыг сулруулахгүй. Шахалт үзүүлэх кампанит ажил үргэлжилсээр байх бөгөөд илүү чангаруулах болно. Гэхдээ Умард Солонгос яриа хэлэлцээ хийхийг хүсвэл бид ч гэсэн хийнэ” гэжээ. Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзсаны дараа л АНУ яриа хэлэлцээр хийнэ гэсэн албан ёсны байр суурьтай байгаа юм. Умард Солонгос нийт 20 орчим цөмийн цэнэгтэй бөгөөд дахин 60 цэнэг бүтээх боломжтой гэж АНУ-ын эрдэмтэд болох Ганс Кристенсен, Роберт Норрис нар “Цөмийн физикчдийн товхимолд” бичсэн байна. “Гарсан мэдээллээр бид ихээхэн болгоомжтойгоор цөмийн цэнэгийн үнэлгээг гаргалаа. Мөн Пхеньян 30-60 цэнэг бүтээх цацраг идэвхит материалын нөөцтэй” гэж тэд хэлсэн байв. Тэдэнд “Нодон” гэх бага зайн тусгалын пуужинд зориулсан цэнэг байж болох талтайг эрдэмтэд бас хэлжээ. БНАСАУ-д тив алгасан нисэх пуужингийн хувьд цэнэгийг агаар мандалд дахин оруулаад дэлбэлэхэд бэлэн байх боломж байна уу гэдэг нь тодорхойгүй гэж тэд үнэлжээ. Цагаан ордон үүнээс өмнө мэдэгдэхдээ, БНАСАУ-ын асуудлыг шийдэхийг хойш тавих боломжгүй гэсэн байв.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)