ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно
- 2018-02-18
- Улс төр
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх гуравдугаар сарын 18-нд болно. Энэхүү сонгуульд УИХ-аас ажиглагч оролцуулах урилгыг ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко, Төрийн думын дарга Вячеслав Володин нар ирүүлжээ. Тэдний урилгыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Кубарович Азизов УИХ-ын дарга М.Энхболдод битүүний өдөр гардуулан өгсөн юм. УИХ-ын дарга М.Энхболд урилгыг хүлээн аваад “Парламент дахь намын бүлгүүдийн төлөөлөл бүхий 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдыг оролцуулна” гэв.
Сэтгэгдэл (0)