УИХ-ын гишүүний насанд босго тавина

Бидний ардчилсан гэх нийгмийн буянаар улстөрийн өндөр дээд албан тушаалд залуусын орон зай бий болж, энэ хэрээр цүнх баригчдын тоо эрс өссөн. Нэг талаасаа ид цэл залуудаа Төрийн алба залгуулж, туршлага сууж байгаа ч нөгөө талаасаа өндөр дээд суудалд очсон залуус маань элдэв хэрэг төвөгт орооцолдох нь элбэг болжээ. Тэр ч бүү хэл залуус маань ор дэрний асуудалд холбогдож УИХ-ын гишүүний нэр хүндийг унагаасан явдал байгаа нь үнэндээ нас залуугийн л ул мөр.

 

Тэгэхээр УИХ-ын зарим гишүүд УИХ-д өрсөлдөгчид, нэр дэвшигчдийн насны босгод хязгаар тавьж өгөхөөс өөр арга алга гэх яриаг гаргах болжээ. Харин энэ тал дээр хэсэг хуульчид нэгдээд төсөл боловсруулснаа УИХ-ын чуулган нээхээр танилцуулах юм байна. Гэхдээ Үндсэн хуульд зааснаар бол “УИХ-ын сонгуульд 18 насанд хүрсэн хэн ч нэрээ дэвшүүлэн өрсөлдөх” заалт байгаа учраас Үндсэн хуулийн энэхүү зүйл заалтыг өөрчлөх хэрэг зүй ёсоор гарч таарна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)