Йенс Столтенберг: ОХУ Европыг эрсдэлд орууллаа

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Германы “Bild” агентлагт өгсөн ярилцлагадаа “ОХУ дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг зөрчиж байгаа бөгөөд энэ нь Европт цөмийн зэвсгээр дахин хөөцөлдөж эхлэхэд хүргэж болзошгүй” хэмээн мэдэгджээ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр “ОХУ нь цөмийн зэвсгээ шинэчлэн сайжруулж, цөмийн зэвсгийн сургуулилт явуулж байгаагаараа Европт цөмийн зэвсгээр хөөцөлдөх эрсдэл үүсгэж байна. Орос улс дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг зөрчиж, дунд тусгалтай шинэ пуужин бүтээж, туршихаар төлөвлөж байгааг уг гэрээний нэг тал нь болох АНУ тогтоосон байна. Энэ нь НАТО-гийн гишүүн бүх орныг түгшээж байгаа юм. Иймд дээрх гэрээг мөрдөж, батлан хамгаалах салбарын төслүүд, цэргийн сургуулилтуудынхаа ил тод байдлыг хангахыг би ОХУ-д уриалж байна” гэж Мюнхенд болсон аюулгүй байдлын бага хурлын үеэр Столтенберг онцлон тэмдэглэв. “Энэ гэрээ нь Европын аюулгүй байдлын амин чухал нөхцөл болдог ба хэдэн арван жилийн турш Төв Европт энх тайвныг хангаж байгаа билээ” гэж НАТО- гийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн байна. АНУ болон ОХУ- ын харилцаа улам хурцадсаныг олон улсын ажиглагчид онцолж байна. Учир нь, хүйтэн дайны үеийн сөргөлдөгч талууд цөмийн зэвсгийн хяналтын хэлэлцээрийн асуудлаар санал зөрөлдөөд байгаа юм. Мюнхенд болсон аюулгүй байдлын бага хурлын үеэр ОХУ-ын тал АНУ-ын цөмийн зэвсгийн бодлогыг шүүмжилсэн байна. АНУ-ын Засгийн газар энэ сарын эхээр танилцуулсан цөмийн зэвсгийн "шинэ онол" эрсдэлийг нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдээд байгаа юм. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Герберт Макмастер бага хурлын үеэр "Дундын тусгалтай цөмийн зэвсгийг тархаан байршуулахыг хориглосон 1987 оны гэрээг ОХУ зөрчсөн" гэж мэдэгджээ. Ийнхүү хоёр их гүрэн цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч байгаад Европын орнууд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. “АНУ, Зөвлөлтийн хооронд байгуулагдсан дунд болон ойрын зайн пуужин устгах тухай байгуулагдсан гэрээг зөрчиж, дунд тусгалын далавчит пуужингаар туршилт хийлээ” хэмээн АНУ Оросыг буруутгасан талаар “Нью- Йорк таймс” сонинд бичжээ. Эх сурвалжид дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг ЗСБНХУ болон АНУ-ын хооронд 1987 оны арванхоёрдугаар сарын 8-нд Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачев Вашингтонд айлчлах үеэр байгуулсан гэрээний нөхцөлийг хадгалах хэрэгтэйг онцолсон байна. “Энэтхэг, Иран, Пакистан, Израиль, Өмнөд Солонгос, БНАСАУ зэрэг улс дунд зайн тусгалтай пуужин бүтээж, боловсронгуй болгож байна. Гэтэл дунд болон ойрын тусгалтай пуужингийн тухай гэрээг зөвхөн АНУ, Орос улс л мөрдөж байгаа аж. Ийм нөхцөлд Москвагийн эрх баригчид өөрийн аюулгүй байдлыг хангах талаар бодох ёстой нь тодорхой. Европт ПДХ системийн шинэ элемент байрлуулах тухай АНУ-ын төлөвлөгөө Москваг түгшээх нь аргагүй. Мюнхенд болсон олон улсын бага хуралд оролцсон Балтийн орнууд Европт бодитой заналхийлсэн 5-8 мянган километрийн тусгалтай пуужинт зэвсэг асуудал бүхий орнуудын алинд ч байхгүйг хүлээн зөвшөөрсөн юм” хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.

Орос, АНУ нь харилцан цөмийн тогтоон барих харилцаанд байдаг аж. Энэ нь хэнд ч гайхширал төрүүлдэггүй, талууд байлдааны цөмийн хүчийг тогтоон барих асуудлаар байнга сэрэмжлүүлсэн арга хэмжээ авч ирсэн. Америкийн ПДХ систем нь одоогийн Орос, АНУ-ын цөмийн харилцан тогтоон барих харилцаануудын гол хэсэг юм. ПДХ систем нь харьцангуй бага систем ч цөмийн зэвсгийг хязгаарласны хувьд Орос улсад өөрийн сул талыг ердийн зэвсэглэлд нөхөхөд саад болдог аж. ОХУ-ын цэргийн шинжээчдийн үзэж буйгаар, дайн эхэлсэн тохиолдолд АНУ- ын пуужингууд Оросын цөмийн зэвсгийн ихэнх хэсгийг устгасны дараа, Орос улсын цөмийн хариу цохилтын үр дүн буурах ажээ. Орос болон АНУ-ын хоорондын цэргийн хямрал нь Орос улсын хилийн орчимд байгаа Америкийн ПДХ систем рүү цэгийн цохилт өгөхөөс эхэлнэ хэмээн Европын шинжээчид таамаглаж байна. Оросын армийн удирдлага ийм төрлийн цохилт Европт өгч болзошгүй тухай нэг бус удаа мэдэгдэж байсан. Ингэхдээ Европын ПДХ системийг устгахдаа эхлээд шуурхай тактикийн “Искандер” пуужингуудыг, дараа алсын зайны нисэх хүчнийг ашиглахаа мэдэгдсэн юм. Тэнгисийн ПДХ систем нь Алс Дорнодод чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс Европын төлөвлөгөөний дагуу АНУ Оросын дорнод хилийн ойролцоо ПДХ системээ хүчтэй болгож байна. Тодруулбал, АНУ Баренцевийн тэнгисийн орчим буюу Камчаткад ПДХ системийг хүчтэй болгох тэнгист байрлах маш том радар байрлуулсан АНУ-ын энэ алхмыг тайлбарлах аргагүй бөгөөд Москвагийн эрх баригчид сэтгэл түгшиж буйг Оросын шинжээчид онцоллоо.

Х.ЭРДЭНЭЗАЯА

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ХОЛ ОЧИЖ ХУЦ! (119.40.103.34)

    2018-02-20

    САЙХАН БУРЖ БАЙНА ДАА. ОДОО ТЭГЭЭД ОРОСУУДТАЙ ҮЗЭЛЦЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ АА ДАА. ҮХЛЭЭ ЭРСЭН ХУЛГАНА МУУРЫН САХЛААР ОРОЛДОНО ГЭГЧИЙН ҮЛГЭР БОЛОХ БАЙХ ДАА.

  • иргэн (202.21.106.117)

    2018-02-20

    Оросууд аюул тарьлаа гэрээгээ зөрчиж байна гээд л сүржигнэцгээгээд өдөөн хатгаад байх юм энэ барууныхан. өөрсдөө тэр гэгээгээ зөрчиж нато г тэлж бүр хилд нь тулж ирчээд хөрш улсуудыг нь турхирч цэргүүд техникүүдээ байрлуулж хамтарсан цэргийн сургуулилт хийж энэ тэр өдөж байж ингэж хийрхэх хэрэг байдаг юм болов уу