Бурхны шашны сүм хийдүүд сүсэгтэн олны хөлд дарагджээ

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил гараад зургаа хонолоо. Монголчууд хаврын тэргүүн сарын ши­ нийн 1-15-нд багтаж заслаа хийлгэвэл буян хишиг нь түм бумаар арвиждаг хэмээн үздэг. Тэр утгаараа Цагаан сарын баярын өдрүүдэд сүм хийдүүд сүсэгтэн олны хөлд дарагдаж өнждөг. Ялангуяа Гандантэгчэнлин хийдэд хөл тавих зайгүй болох нь бий. Тиймээс энэ жил сүм хийдүүд хэрхэн ажиллаж байгаа болон лам нарын ном айлдах үнэ ханшийг тандахаар Дашчойлон, Гандантэгчэнлин хийдийг зорилоо. Улаан шарыг туна­ руулсаар лам нар Даш­ чойлон хийдийн хашаанаас цувран гарч ийш тийш одно. Цөөн хэдэн сүсэгтэн хүрд эргүүлж яваа харагдана. Урд талын дуган руу орох гэсэн боловч урт модон сандлаар хаалгыг таглажээ. Касс руу орж асуувал хурал завсарласан байлаа. Гэхдээ билэгтэй сайн өдрийг ал­ дахгүй гэсэн цөөн тооны хүн дуганаар орж бурхан шүтээнд мөргөн энэ жилийн хүслээ нууцхан шивнээд буцах аж. Бас уншуулах номоо кассанд бичүүлж, жилийн заслаа хийлгэж, арц утлагаа аваад гарах хүмүүс ч байлаа. Дашчойлон хийдийн өглөөний хурал 11.30 цагаас завсарлаад 16.00 цагт дахин ном хурж байгаа юм байна. Тус хийдийн хувьд хэдэн ч ном уншуулсан сүсгээрээ л өгөхөд болох аж.

Харин Гандантэгчэнлин хийдийн хувьд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хийдийн кассын хэсэгт ном бичүүлэхээр хүмүүс урт дараалал үүсгэсэн байв. “Алтанганжуур” бол Гандантэгчэнлин хийдэд хурдаг номуудаас хамгийн өндөр тарифтай ном. Тус номыг уншуулахад л 20 мянган төгрөгийн тасалбар бичүүлэх учиртай аж. Эл ном Монголд хоёрхон байдаг гэнэ. Нэг нь Гандан хийдэд, нөгөө нь Улсын төв номын санд хадгалагддаг гэнэ. “Алтанганжуур”-ыг энэ болон хойт насны буянаа арвижуулах, санасан хэргийг бурханы номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг, бүтэн жил уншдаг том ном аж. Харин тус хийдэд “Данжуур” хуруулахыг хүсвэл 6000 төгрөг төлөх гэнэ. “Бэхэн ганжуур” болон “Алтангэрэлийн даллага” 5000 төгрөгийн тарифтай. Хамгийн хямдхан нь “Хийморийн сан”, “Ногоон дарь эх”, “Маанийн ерөөл” 500 төгрөгийн ханштай байлаа. Өмнөговь аймгийн иргэн Г.Должин “Их харш жил таарч байгаа учир хотод ирсэн дээрээ засал номоо хийлгүүлээд авья гээд явж байна. Зурхайчийн хэлсэнчлэн нэг номыг хэд дахин уншуулна гэвэл бэл бэнчин хүрэхээргүй шинжтэй. Түрийвчиндээ тааруулаад болголоо. Засалд нь л нэлээд хэдэн төгрөг төлөх бололтой. “Алтанганжуур”-ыг хоёр жилийн өмнө 10 мянган төгрөгөөр уншуулж байсан бол энэ жил хоёр дахин нэмэгдчихсэн байна. Бүтэн жилээ даадаг ном учраас яаж ийж байгаад уншуулна даа” гэсэн бол Баянгол дүүргийн иргэн Н.Цэвэл “Манай гэр Гандантай ойрхон болохоор янз бүрийн юм болох болгонд гүйж ирээд байнга ном уншуулдаг. Гэхдээ буян хишиг арвиждаг гэдэг утгаар нь 15-ныхаа дотор багтаж заслаа хийлгэлээ. Миний хувьд 30 мянган төгрөгт багтсан ном уншуулж засал хийлгэлээ” гэв. Харин Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дорж “Ах нь жил бүр шинийн 15- нд багтаад Жанрайсэг бурхандаа ирж мөргөдөг юм. Тэр заншлаараа ирчихээд байж байна. Ном, заслаа бол Дашчойлин хийдэд хийлгэдэг. Үнэ тарифгүй, сүсэгтнүүдийн өгсөн мөнгийг л авдаг болохоор амар байдаг. Ер нь ч шашны бүх сүм хийд тийм байх ёстой болов уу” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

Ж.Одгарьд: ШИНИЙН 1-НЭЭС 15-НД ХУРААСАН БУЯН ҮЛЭМЖ АРВИЖДАГ

Гандантэгчинлэн хийдийн Хэв­ лэл мэдээлэл олон нийттэй харил­ цах албаны дарга Ж.ОДГАРЬДААС дараах зүйлийг тодрууллаа.

-Хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15-ны өдрүүдэд ном уншуулж, буян хураавал хэд дахин үрждэг хэмээн итгэж монгол түмэн засал номоо хийлгэх нь элбэг. Энэ өдрүүд нь ямар учиртай байдаг юм бол?

-Бурхан багшийн ном сургаалиа айлдсан цаг үе хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15-ны хооронд таардаг. 2600-гаад жилийн тэртээ бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг өргөсөн гэдэг. Үүнд нь Бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалж л дээ. Тийм учраас энэ 15 хоногийг их бэлгэшээж, шинийн эхний 15 хоногт ном уншуулбал илүү их буян хураана гэж үздэг болсон хэрэг. Тухайн үед Бурхан багшийн номыг сонссон гансгууд хутагтын мөрийг олж, аз жаргалтайгаа учирсан түүхтэй. Тийм ч учраас бурхны шашин дэлгэрсэн улс орон тэр дундаа монголчууд шинийн 1-нээс 15-ны хооронд жилийн барцад тотгорыг арилгах, аливаа үйл хэргийг даатгах засал номоо хийлгэж ирсэн уламжлалтай. Тэр үүднээсээ шинийн 1-нээс 15-нд хураасан буян үлэмж арвиждаг гэж үздэг. Тиймээс шинийн энэ өдрүүдийг ихэд бэлгэ дэмбэрэлтэй, дүйцэн өдөр хэмээн үзэж буян үлэмж ихээр үйлдэж, хураадаг. Магадгүй бид энэ хураасан буяныхаа үрд сайн сайхантай учирч, хутагтын мөрийг ч олж чадахаар болдог.

-Сүүлийн үед хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэхгүй бол тэр жилдээ ном уншуулж, засал хийлгээд ч нэмэргүй мэт ярьж, ойлгодог болж. Тийм хатуу чанд мөрдөх ёстой юм уу.Заавал энэ өдрүүдэд амжиж засал номоо хийлгэх ёстой юу?

-Үгүй. Заавал эдгээр өдөрт амжиж засал номоо хийлгэх албагүй. Энэ нь сүсэгтний өөрийнх нь хүслээр болох зүйл. Энэ өдрүүдэд заслаа хийлгэвэл буян илүү ихээр арвиждаг гэдэг ч заавал амжих гэж улайран тэмцэх шаардлага байхгүй. Хаврын сардаа ч юм уу эс бөгөөс тухайн жилийнхээ заслыг өөрсдийн цаг зав, боломж бололцоондоо тулгуурлаад хэзээ ч хийлгэж болно. Ер нь бол монголчууд жилийн хэд, хэдэн хэсэгт засал номоо хийлгэдэг уламжлалтай байсан. Зарим нь жилээ угтаж, тодорхой хэлбэл, хонь жилийг угтаад морь жилийн адагт засал номоо хийлгэдэг байсан байна. Зарим нь шинийн 1-15-ны хооронд хийлгэдэг байхад зарим нь зун намрын дэлгэр цагт гэр бүлээрээ цуглаад жасаа хуруулж, засал номоо хийлгэдэг байсан байх жишээтэй. Монголчууд тариа ногоо элбэгшиж, идээ цагаа дэлгэрсэн дэлгэр цаг үед засал номоо хийлгэдэг байсан уламжлал байдаг. Намрын эхэн, дунд саруудад жилийн засал, зан үйлээ хийдэг, бурхан шүтээнээ тахидаг байсан. 1937 оноос өмнө монголчууд бумба тахих, түүнчлэн намрын дэлгэр цагт жасаа хурал хуруулдаг байсан түүхтэй. Энэ хурлын үеэр бумба тахих ёслолоо хийж дэлгэрүүлэх дэвжихийн бэлгэдэл болдог байжээ. Өмнөх нийгмийн үед хүрээний дээд зиндааны лам нар нийлж хурдаг байсан гэдэг. Харин 1990 оноос сүсэгтэн олон хүрээ, хийдүүд тахисаар хүрээ нь өргөжин тэлсэн байдаг. Мөн өвлийн эхэн сарын 22- ноос өвлийн адаг сарын хуучдын өдөр хүртэл, ялангуяа өвлийн адаг сарын битүүний өдөр заслаа хийлгэж, улирч одож буй жилийнхээ уналт хилэнцийг наминчилж, ирж буй жилийнхээ заяа буян, үйлсээ даатгадаг уламжлал бий. Эдгээр цагт засал номоо хийлгэхэд буян арвиждаг.

-Жил нь орж байгаа хүмүүс болон харш жилтнүүд юуг анхаарвал зохистой вэ?

-Жил нь орж буй болон их, бага харш жил нь тохиож буй хүмүүс болон хулгана, луу жилтнүүд онцгойлон засал хийлгэвэл зохилтой. Эдгээр суудал өнцөгдсөн болон жил нь орж буй хүмүүс манай Гандантэгчинлэн хийдээс шинийн 14-ны билэгт сайн өдөр зохион байгуулж буй хурал, номын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, засал номоо хуруулах боломжтойг дуулгая. Гал тахиа жилийн шинийн 14 буюу Өндөр гэгээн Занабазарын жанч хальсан дүйчэн өдөр ирэх сарын 1-нд тохионо. Эл өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам нар “Буянт-Ухаа” спорт цогцолборт үнэ төлбөргүй ном айлдана. Өндөр Гэгээн Занабазар Бээжингийн Шар сүмд 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14- нд нирваан дүрийг үзүүлсэн. Тэр цагаас хойш эл өдрийг түүний таалал барьсан дүйчэн өдөр хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөөлөөс тусгайлан үе үеийн дээдэс богдууд ерөөл хурдаг уламжлал тогтсон юм. Энэхүү уламжлалын дагуу МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хансүр, Соёлын гавъяат зүтгэлтэн, гавж Ё.Амгалан тэргүүтэй лам нар хүмүүний насны цөв, барцдыг арилгаж, насыг уртасгах, өвчин зовлонгоос ангижруулах үүднээс Цагаан Дара-Эхийн насны авшиг хайрлана. Эл өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд, нохой жилийн засал ном хурж, буян хишгийн даллага авах юм. Иймд сүсэгтэн олныг өргөнөөр оролцохыг уриалж байна.

-Гандантэгчинлэн хийд засал номыг цахимаар хийх шинэ үйлчилгээтэй болсон гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Энэхүү шинэ үйлчилгээг нийтэд хүртээлтэй байх үүднээс нэвтрүүлж байгаа юм. Америк, Герман зэрэг хилийн чинадад амьдарч байгаа сүсэгтэн олны хүсэлтээр энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Гадаадад амьдарч байгаа иргэд маань “Бид хилийн чинадад олон жил амьдарч байна. Тиймээс онлайнаар бидэнд ном уншиж өгөөч. Веб сайт дээрээ Гандан хийдийн айлтгал, хурал номыг тавьж байгаач. Хүнд хэцүү цаг үе тохиолдох үед засал ном онлайнаар хийж өгнө үү” гэж таван жилийн өмнөөс удаа дараалан хүсэлт тавьсан. Тэдний хүсэлийг хүндэтгэн Гандантэгчинлэн хийд гал тахиа жилийн эхэнд айлтгал хурал номоо вэб хуудастаа байршуулж, онлайн үйлчилгээг хийж байна. Бурхны шашинд итгэл болоод сүжиг байх юм бол цаг хугацаа болоод орон зайны хязгаар байхгүй гэж үздэг. Тиймээс алс Америкт суугаа хүн энд засал номыг нь уншихад чин сэтгэлээсээ сүсэглэх бол юм өөрийн биеэр ирж засал номоо уншуулж буй шиг буяныг хураана. Тиймээс энэ нь бурхны номд харшлахгүй. Харин монголдоо амьдарч байгаа зон олон маань Гандан хийддээ ирж эргэл мөргөлөө хийж, бурхан шүтээндээ мөргөдөг уламжлалаа хадгалах ёстой. Өөрсдийн сайн сайхны төлөө засал ном уншуулж байгаа учир Гандан хийддээ зорьж ирээд хурал номдоо суугаад ариун нандин шүтээнүүддээ мөргөн залбирч, үйл хэргээ даатгах хэрэгтэй. Энэ үйлчилгээг хилийн чинадад суугаа монголчууддаа зориулж хийж байгааг ойлгох хэрэгтэй.

Б.Мөнх-Эрдэнэ

Монголын үнэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (24.14.70.97)

    2018-02-22

    Muu deer muu muuhai deer ultsan gedeg shig shashnii muhar sushegt avtaj bolohgui.Mongol avliga shashin 2-too jivj suireh esgui.

  • (202.179.27.55)

    2018-02-21

    Засал гэж шал худал юм билээ шүү таминь Мөнгөний гарц. Сэрэлт кинон дээр гардаг лам бол энэ шар хувалзнуудын нийтлэг дүр юм билээ.

  • Zochin (99.203.15.92)

    2018-02-21

    Nugel ihktei humuus zasal nomoo unshuulj nugel ee tsairuul.

  • (150.129.141.168)

    2018-02-21

    zasal nomoo sain unshuulbal ajil hiih albagui kk

  • haha (202.9.41.228)

    2018-02-21

    haha eejiinhee baasiig aaviinha uriin shingentei zuuraad idvel bayajna ch gedeg yumuu tsarailag huuhed turnu ch gedeg yumuu erh medel alban tushaaltai mungu ih oldog ajiltai bolno ene ter gej ene elgiin lam boo mergeldeg meddeg baatruud ni helbel bugd idej uuj chadah humuus bol mongol gedeg yum

  • Монгол хүн (202.179.27.55)

    2018-02-21

    Бид бараг 30 жил засал хийлгэсэн эцэстээ энэ огт худал гэдгийг ойлгосон. Мөнгө шулах л арга. Энэ лам нар улаан луйварчид.