Ши Жиньпиний тусгай төлөөлөгч “Пёнчан-2018”-ын хаалтын ёслолд оролцоно

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч Лю Яндон энэ сарын 25-нд болох өвлийн олимпын XXIII наадмын хаалтын ёслолд оролцоно гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав. Хятад улсын Шадар сайд Лю нь өвлийн олимпыг зохион байгуулж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар олимпын хаалтын ёслолд оролцох гэж байгаа аж. Энэ сарын 9-нд БНСУ-ын Пёнчан хотноо эхэлсэн өвлийн олимпын XXIII наадамд 92 улс орны 2920 гаруй тамирчин 102 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)