Тэмээгээр 300 километр аялжээ

Монголын говийг өвлийн улиралд тэмээгээр туулах өвөрмөц аяллыг АНУ-ын жуулчин 29 настай Хлоя Филлипс зохион байгуулсан байна. Энэхүү аяллын багт Шинэ Зеландын зургаа, Австралийн хоёр, АНУ- ын нэг жуулчин багтжээ. Аялагчид 300 километр замыг тэмээгээр туулсан байна. Сонирхолтой аяллынхаа талаар Хлоя “Би өнгөрсөн жил Монгол Улсад сноубордын аялал хийсэн. Энэ жил тэмээн аялал зохион байгууллаа. Ингэхдээ Монголын үндэсний хувцастай аялсан. Бид 40 хэмийн хүйтэнд 7000 фут өндөр уулын оргилд тэмээтэй гарсандаа омогшиж байна. Говьд хоносон анхны шөнө үнэхээр хүйтэн байсан. Монголын говьд өвлийн улиралд үхэл амьдралын тэмцэл өрнөдгийг харлаа. Бидэнд сайхан сэтгэлээр тусалсан Монголын малчин айлуудад баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Хлоя Филлипс адал явдалт аяллуудаараа цахим ертөнцөд алдартай нэгэн юм. Тэрбээр Египет улсад зохион байгуулсан морин уралдаан болон Австралийн адал явдалт аялалд оролцож байжээ. Мөн Монголын говийг сноубордаар туулсан анхны аялагч юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)