Израиль Газын зурваст цохилт өгчээ

Израилийн агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь газар доорх дэд бүтцэд цохилт өгсөн тухай Израилийн армийн хэвлэлийн алба твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Пуужингууд харвасны хариуд Израилийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд Газын зурвас дахь газар доорх дэд бүтцэд цохилт өглөө. Израильчуудын аюулгүй байдлыг хангахын тулд тус улсын Зэвсэгт хүчин ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно. Газын зурвасаас үүдэлтэй бүх террорист халдлагад “ХАМАС” хөдөлгөөн хариуцлага хүлээх ёстой” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Газын зурвасаас Израиль руу хоёр удаа пуужингаар харважээ. Үүний хариуд Израилийн онгоцууд ХАМАС хөдөлгөөний 18 объектыг устгасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)