Газар өмчлүүлэх ажилд гол анхаарлаа хандуулмаар байна

Нийслэл хотын иргэд айл өрхөд 2003 оноос 0.07 га газар үнэгүй өгч өмчлүүлэхээр тогтож шийдвэр гаргасан. Гэ­ тэл энэ ажлыг УБ хот дүүргийн газрын алба муу зохион байгуулж, маш хариуцлагагүй хандаж байна. Газар өмчлах ажлыг 2018 оны тавдугаар сараас зогсоох гэж байгаа бол үүнийг түр хойшлуулж зус­ лангийн газрыг бүгдийг эздэд нь хувьчилж өгмөөр байна. Ойгоос 10Ом -аас зайтай орших зуслангийн байшинг 0,02 га - 0;07 га хүртэл газрыг (616 аас 3080 хүртэл) төгрөгийн тат­ вар жилд төлж байхаар хувьчлах 0.07 га -гаас дээш газартай айлын илүү газрыг авч гудамж зам гаргах эсвэл бага газартай айлд нэмж өгөх. Ой дотор барьсан ха­ шаа байшингийн газрыг на­ рийн зөв хэмжээнд тусгай эзэмшлийн газар болгож, талбайн татварыг шинээр (70 төгрөг) тогтоож жил бүр татвар хураадаг байх. Зуслангийн байруудыг хашаатай болгож, орчныг ногооруулах төлөвлөгөө зо­ хиолгож гурван жил дотор ногоон орчин бүрдүүлэх. Уулын энгэрт байгаа газрыг хувьчилж цөөн модыг айлын хашаанд оруулж ногоон орчин бүрдүүлэх, уулын ард байгаа газрыг хувьчлахгүй тусгай эзэм­ шилд оруулах. Голын зах намаг судагтай устай газрыг айлд хамруулж, ойжуулах ажилд хамааруулж, эзэм­ шүүлэх. Уул дамнуулан ой дундуур том хашаа барь­ сан айлуудаас талбайн хэм­ жээгээр татвар авдаг болгох эсвэл хашааг буулгаж ба­ гасгах. Байгаль орчноо ногоо­ руулах ажил зохиосноор орчин цэвэр агаартай, үзэмжтэй болж, хүмүүс хүүхэд багачууд хөгшчүүд ажил албанд сурч, орчин тойрон гоо үзэмжтэй болно. Газрын албаны хүмүүс ойжуулах ажлыг яаж сайж­ руулах талаар хүмүүст зөв­ лөгөө өгөхөөс гадна жил бүр орчноо яаж ногооруулах талаар айл өрхүүдийн хоо­ ронд уралдаан зарлаж тэргүүний ажилтай айлыг шалгаруулах ажлыг зохион байгуулж болох юм. 2012 оноос айлд газар олгож байна. Газар авч тохижуул гэж Аюушийн ам, Рашаант, Партизан хүртэл газруудад зааж өгч тэмдэг тавиулсан. Хот, Налайх тойрсон дугуй, төмөр чулуу хатгасан хүн эзэмшээгүй сул газрууд зөндөө болж үүнийг зогсоож тодорхой газар товлож айлуудад олгодог болмоор юм. Хотын хүмүүсээ ор­ чиндоо мод, ургамал, жимс, хүнсний ногоо, хүлэмж бай­ гуулж тариалалт хийдэг ахуй амьдралаа дээшлүүлэх арга ажиллагаанд сургахад хороо, дүүргийн захиргаад тодорхой ажил зохиодог. Санаачлагыг дороосоо өр­ нүүлж ажиллавал хүмүү­ сийн ахуй амьдрал тодорхой хэмжээгээр сайжрахад нэ­ мэр болно. Зуслангийн газрыг 2018 онд айлууд гарсан үед хувьчилж дуусгавал бо­ ломжтой юм гэж бодож байна. Зусланд ихэвчлэн нэг байгууллагад хамт ажиллаж байсан олон жил хамт зусч байсан танил хүмүүс их байгаа. Хувьчлах үедээ яаж орчноо тохижуулж ногоо­ руулах ажлын зураглалыг авч явбал ажил нэг мөр хийгдэнэ гэж бодож байна. Сүхбаатар дүүрэг Сэлбэ гол дагуу хэсэг газар ойжуулж хүлэмж байгуулж байгаа шиг Майхан толгой, Жигжид, Зуун мод, Шадивлан, Өвөр согоот зэрэг намаг шавартай газруудыг ойжуулж ногоо­ руулах ажил зориуд зохио­ моор юм. Газрын албаны хүмүүс газраа биологич сэт­ гэлгээгээр газраа ашиглаж хөгжүүлэхэд идэвхтэй ажил­ лаж сурмаар байна.

Д.БААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (103.57.94.214)

    2018-02-23

    gazarig unegui omchiloh hugatsaagaa sungaya dongoj hun amiin 20 huvi ni l huvichilj avsan baina busad irged odoo gazaraa avah geed baina irgeded gazar omchluuleh ajiliig mash muu hiij irsen deer ni avilgal avch ard tumniig alagchilj gazariig ni olgohgui chiregduulj deerelhej alban tushaalaa buruugaar ashiglasnaas ard tumenii ihenh ni gazaraa omchilj avch chasahgui ene olon jil hootsoldood barahgui hooson hotsroh deeree tulaad baina; erh cholootei ooriin gesen gazar deeree jims nogoogoo tariad tahia gahaigaa geed zondoo ajiltai amijirgaagaa zalguulaad irged saihan amidarch bolnoo doo gazaraa hootsoldoj avah gej baisaar gazaraa unegui avah bolomjoo aldahad hureed; toriin hund surtaltanguud ard irgediig ingej dor orohod hugej ba gazar unetei bolohoor ard irged yaj hudaldaj avah um be muusain oodgui humuus buruu argaar olj avsan gazaraa zarah baij yadaj zovhon uuniig huleej baigaa; ene zov uu

  • газар (66.181.181.168)

    2018-02-23

    монголд газар өмчлөл тохирохгүй ээ. Тэнэгүүд болимоор. Төрд мөнгө олох өөр зөндөө л арга байна.

  • Ард түинийг басамжилахаа зогсоо (122.201.20.190)

    2018-02-22

    Бат Үүл үер буудаг сайр, шуудуунд; шувуу ч сууж чадахааргүй хазгай газар е сугалаагаар газар олголт баахан хийсэн. Тог цахилгаангүй, ус, сургууль, эмнэлэгийн бараагүй, декабристуудын цөллөгийн газар л гэсэн үг. Хэзээ ийм газруудаа "АМИЛУУЛАХ" ВЭ? MАНАНгийнхаан?