М.Саакашвилийг албадан хил гаргажээ

Гүржийн Ерөнхийлөгч асан, Одесс мужийн амбан захирагч асан Михаил Саакашвилийг Польш руу албадан гаргасан тухай Украины Хил хамгаалах албанаас мэдээлсэн билээ. Украин улсын Хил хамгаалах албаны даргын зөвлөх Олег Слободян “Үндэсний цагдаагийн цагаачлалын албаны төлөөлөгчидтэй хамтран Михаил Саакашвилийг Польш улс руу буцаах шийдвэрийг ёсоор гүйцэтгэлээ” гэж албан ёсоор зарласан байна. Түүний хэлснээр, энэ ажлыг гүйцэтгэх явцад Михаил Саакашвилийн хүрээллийн зарим хүн хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгчдөд халдсаны улмаас хилчид хүч хэрэглэхэд хүрсэн байна. “Украин улсын хилийг хууль бусаар давсан” болон “Ажил үүргээ гүйцэтгэж байсан хил хамгаалагчдад халдсан” гэх үндэслэлээр М.Саакашвилийг “Украины дайсан” мэдээллийн санд нэмсэн гэж “Миротворец” цахим хуудас мэдэгдсэн байна. “Миротворец” нь Киевийн эрх баригчдыг эсэргүүцэгчид, тухайлбал сэтгүүлчид болон Украины зүүн нутагт дахь засгийн газрын эсрэг цэргийн ажиллагаанд оролцогчдын хувийн мэдээллийг нийтэд дэлгэдэг цахим хуудас ажээ. Энэ цахим хуудас нь CNN телевиз, “Ройтерс” агентлаг, ВВС телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 4000 сэтгүүлчийн хувийн мэдээллийг нийтэд дэлгэжээ. Харин Михайл Саакашвили “Би Польшид удаан амьдрахгүй. Ямар нэгэн аргаар Украин руу дүрвэх болно” хэмээн мэдэгджээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (182.160.34.1)

    2018-02-24

    АВИЛГАЛ ГЭЭЧ ЮМЫГ ҮЗДЭГГҮЙ ХҮН ДЭЭ.ГҮРЖ ШОРООТЫН СААКАШВИЛИ

  • Зочин (66.181.187.150)

    2018-02-24

    Эрх биш тусгаар улс байна даа ийм амьтныг хөөгөөд гаргах цаг аль хэдийнээ өнгөрсөн шүү дээ .Энэ нөхөр яг эрүүл хүн үү

  • зочин (64.119.26.98)

    2018-02-24

    Ийм Ерөнхийлөгчтэй байсандаа хөөрхий гүржүүд ичиж үхдэг байх даа